Анжелина Жоли, Брэд Питт хоёрын тухай бидний мэдэхгүй нууцууд

Олон жилийн турш Холливуудийн хамгийн сайхан хос хэмээн олноо алдаршиж, хайр хүндэтгэлийг хүлээн ирсэн авъяаслаг, чадварлаг жүжигчид билээ. Бидний нүднээ сайн сайхан, бие биедээ бүхнээ зориулж, агуу хайрандаа умбаж яваа харагддаг. Гэхдээ тэдний амьдралд чухам юу болж байдгийг бид таашгүй юм. Иймд та бүхэндээ өмнө нь хэзээ ч дуулж байгаагүй тэдний нууцыг дэлгэе.

Анжелина Жоли, Брэд Питт хоёрын тухай бидний мэдэхгүй нууцууд

1 Шуугиар тарьсан “W” сэтгүүлийн нүүр

2005 оны 1-р сард Брэд Питт (Brad Pitt) хуучин эхнэр болох жүжигчин Женнифэр Анистон (Jennifer Anniston)-оос албан ёсоор салсны дараахан буюу 6-р сард тус зургийг авахуулан “W” сэтгүүлийн нүүрийг чимж байсан нь жинхэнэ тэсрэлт байсан гэхэд болно. Харин 7-р сард Анжелина Жоли (Angelina Jolie) Этиоп улсаас өөрийн охин Захараг өргөж авсан юм. Тус оны сүүлчээр Брэд Питт эхнэрийнхээ хүүхдүүдийг өөрийн нэр дээр болгон өөрчилж, нэгэн сайхан өнөр өтгөн гэр бүлийг үүсгэсэн билээ.

Шуугиар тарьсан “W” сэтгүүлийн нүүр

2 Зөвшөөрөлгүй ном

Зохиолч Иан Халперин (Ian Halperin) “Brangelina”: “Брэд Питт болон Анжелена Жолиегийн нууцлаг түүхүүд” гэсэн нэртэй ном бичин, худалдаанд гаргаж байв. Тэрээр өмнө нь “Мэйкл Жексоны сүүлчийн жилүүд” гэсэн ном бичин, мөн л асар их амжилт, нэр хүндийг эзэн болж байсан юм. Тус номонд Брэд Питт хуучин эхнэр Женнифэртэй амьдардаг байхдаа Анжелинатай нууцаар болздог байсан. Мөн Женнифэр 2003 болон 2004 онд хүүхэдтэй болсон ч бүтэлгүйтэн зулбаж байсан, тиймдээ ч ахин хүүхэд төрүүлэх боломжгүй болсонд Брэд бухимдан тэдний харилцаа өндөрлөсөн зэрэг зүйлсийг бичсэн байдаг. Тус зохиолч өөрийгөө хосуудтай их ойр дотно харилцаатай хэмээн олонд танилцуулсан байдаг ч үүнд итгэх хүмүүс цөөн байдаг ажээ.

Зөвшөөрөлгүй ном

3 Тэдний хайр

Тэд 2004 онд “Mr & Mrs Smith” кинонд хамтран тоглохдоо анхлан бие биедээ сэтгэл алдарсан гэдэг. Гэвч тухайн үед Брэд эхнэртэй байсан тул энэхүү харилцаагаа олноос нууцалсаар 2008 онд л ил болгов. Тэд анх болзож байхдаа өдрийн 24 цагийн 18-20 цагийг нь орондоо өнгөрүүлдэг байсан бөгөөд өдгөө ч тэдний нэгнээ хүсч, хайрлах нь огтхон ч хөрөөгүй гэнэ.

Тэдний хайр

4 “Жоли, Питт” сан

Жолиг сайхан сэтгэлтэй, тусархаг нэгэн гэдгийг дэлхий нийтээрээ л мэднэ. Зовлонд автсан олон хүүхдэд тусламжийн гараа сунган заримийг нь өөрийн нэр дээр өргөж аван, өөрийн хүүхэд болгон өсгөсөн юм. Хосууд анх 2004 онд “Жоли, Питт сан”-аа байгуулан Камбож, Намиб, Этиоп зэрэг улсуудад амьдарч буй орон гэргүй хүмүүст туслан, дэмжиж байлаа. Өдгөө ч тэд энэхүү сангаа өргөжүүлэн хөгжүүлж, хүн болж төрсний утга учрыг олон хүмүүст ухуулахыг хичээж, чадахын хэрээрээ хайр энэрэл түгээж яваа билээ.

"Жоли, Питт" сан

5 Худал мэдэгдэл

2010 онд хосуудын салсан тухай худал мэдээлэл “News of the World ” сэтгүүлд нийтлэгдэн олонд тархаад байжээ. Тус сэтгүүлд тэднийг 6 хүүхэд өсгөх хэцүү, хөрөнгө мөнгө, цаг заваас авахуулаад шаардагдах зүйл их байна хэмээн маргалдан, 300 сая долларын хөрөнгөө хуваан авч салсан гэхчлэн ор үндэсгүй худал мэдээлсэн нь хосуудын чихэнд хүрч, бухимдлыг нь төрүүлжээ. Тиймээс ч Брэд болон Анжелина нар “News of the World” сэтгүүлийг бусдын нэр төрд халдсан хэргээр шүүхэд өгсөн байна. Харин сэтгүүлийн зүгээс тэднээс албан ёсоор уучлал гуйснаар хэрэг намжсан аж.

Худал мэдэгдэл

6 Хайрын бэлэг тэмдэг

Үзэсгэлэнт бүсгүй маань өөрийн нөхөртөө үүрдийн хайрын бэлэг тэмдэг болгон алмазан шигтгээтэй хүзүүний зүүлт бэлэглэсэн байдаг. Загварыг нь Египетийн нууц тэмдэгтээс санаа аван, Жоли өөрөө гаргасан бөгөөд одуудын алт мөнгөний нэрт дархан Роберт Прокоп (Robert Procop)-оор урлуулсан юм. Дэлхийд цор ганц төдийгүй хайртай эхнэр нь сэтгэлээ шингээн бэлэглэсэн тус зүүлтийг Брэд байнга  зүүж явдаг ажээ.

Хайрын бэлэг тэмдэг

7 Ихрүүдийн зураг

Тэдний ихэр хүүхдүүд болох Нокс (Knox), Вивьен (Vivienne) нарын анхны зураг 14 сая доллараар үнэлэгдэн “People” сэтгүүлийн нүүрийг чимж байв. Хосууд олсон мөнгөө “Жоли Питт сан”-даа зарцуулан, түмэнд туслах ажлаа үргэлжлүүлж байсан юм. Өдгөө тэдний ихрүүд хэдийн 8 нас хүрсэн бөгөөд, Жоли зав л гарвал хүүхдүүдээ дагуулан гадуур дотуур зугаалах дуртай ажээ.

Ихрүүдийн зураг

8 Нисгэгч ээж

Жүжигчин бүсгүй хувийн онгоцтойн дээр өөрөө жолооддог гэнэ шүү. Хэдий тийм ч 2013 онд онгоц жолоодох эрхийн үнэмлэхээ дахин шинэчилж чадаагүйн улмаас өдгөө онгоцоо ашиглахаа больсон юм. Тэрээр өөрийн онгоцоо 360,000 доллараар худалдан авч байсан бөгөөд гэр бүлийнхнээ суулган салхи татуулан нисдэг байж. Түүний хүү Мадокс (Maddox) ээжийгээ нисэхийг харах маш их дуртай тул Анжелина хурдхан шиг үнэмлэхээ шинэчилж, дахин нисэхийг хүсч байгаа гэнэ.

Нисгэгч ээж

9 Орон сууц

Хосууд саяхан Английн Суррей дэхь байшиндаа бүр мөсөн нүүж иржээ. Тус байшин нь үнэхээрийн тансаг буюу 8 унтлагын өрөө, хүүхдүүдийн тоглоомын өрөө, дасгалын өрөө, усан сан зэрэг өрөөнүүдтэй. Тэдний нүүх болсон шалтгаан нь жүжигчин Брэд Питт “World War Z” цуврал киноны шинэ ангидаа Англи улсад буюу шинэхэн гэрийнхээ ойролцоо зураг авалттай болсон тул гэрийнхэн ч түүнтэй ойр байхыг эрхэмлэн даган ирсэн байна. Сонирхуулахад тэдний тансаг хаус сарын 21,000 долларын түрээстэй гэнэ шүү.

Орон сууц

10 Боловсрол

Тэд мэргэжлийн онцлогоосоо хамаараад гэр бүлээ байнга л дагуулан, “аялж” явдаг юм. Тиймээс ч хүүхдүүд нь тэдэнтэй үргэлж цуг байж, аав ээжийнх нь оронд тэднийг халамжилдаг хувийн асрагч болон багштай ажээ. Жоли хүүхдүүдээ өөрсдийн завгүй ажлаас  нь үүдэн боловсролгүй нэгэн болж ирээдүйгээ сүйтгэхийг хүсэхгүй байгаа тухайгаа нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурдаж байжээ.

Боловсрол

11 Хосуудын хобби

Жолигийн хобби бол ном унших, хөгжим сонсох, түүнлчэн хутга, жад цуглуулах юм. Түүний дуртай зохиолч бол Эйн Рэнд (Ayn Rand), харин дуртай дуучид нь Мадонна (Madonna), Элвис Прэйсли (Elvis Presley) болон Фрэнк Синатра (Frank Sinatra) нар гэнэ. Харин Питт хурдны машин болон дугуй унах сонирхолтой төдийгүй гитар цуглуулах хоббитой жээ.

Хосуудын хобби

12 Түргэн хоол

Их мөнгөтэй байхаараа л тансаг ресторанд хооллоно гэсэн үг биш шүү дээ. Тэдний хувьд гэр бүлээрээ түргэн хоолны газруудад хооллох дуртай. 2007 онд зул сарын баяраар “McDonalds” түргэн хоолны газар, харин дараа жилийнхээ баяраар “KFC”-д хооллож байсан гэнэ. Мөн хүүхдүүддээ үнэтэй тоглоом бус сэтгэлээ шингээсэн зүйлс бэлэглэдэг бөгөөд “Ямар нэгэн зүйлийн үнэ цэнэ өндөр өртөгтэйдөө бус чин сэтгэл шингэсэн цагт л чамд мэдрэгддэг юм” хэмээн сургадаг байна.

Түргэн хоол

13 Хүүхдүүдийн тоглоом

Дээр дурдсанчлан тэд үргэлж л гэрээ орхин ийш тийшээ явах шаардлагатай тулгардаг. Тэгэх болгонд хүүхдүүд юун түрүүнд өөр өөрсдийн хайртай тоглоомоо өхөөрдөм нь аргагүй сандран хураан авч явдаг гэнэ шүү. Мөн хүүхэд бүр тус тусын өөр өнгөтэй хөнжлөө авч явдаг, хэрэв гэртээ мартаж гарсан бол заавал буцаж очиж авдаг аж. Тэдний хүүхдүүд голчлон цэрэг, машин, онгоц зэргээр тоглодог бол охид нь барби, бамбарууш зэргээр тоглодог байна.

Хүүхдүүдийн тоглоом

14 Нью Орлеан дахь байшин

Хосууд саяхан Нью Орлеан хотод нэгэн тансаг байшинг 6,5 сая доллараар худалдан авсан билээ. Тус байшин нь 100 жилийн түүхтэй төдийгүй задгай зуух, цахилгаан шат, цэлгэр том хашаа, усан сан зэргийг багтааж өгсөн юм. Гэвч байшингийн хажууханд байрлах шөнийн клубууд нь Жолигийн сэтгэлд нийцээгүй тул зарахаар болжээ.

Нью Орлеан дахь байшин

15 Франц дахь гэр

Жолигийн ээж болон эмээ нь Франц гаралтай тул хосууд Франц улсад ихэд элэгтэйн дээр ихрүүдээ төрүүлэхээс өмнө 42 сая доллараар тус улсад тансаг зэрэглэлийн эдлэн худалдан авсан юм. Тэнд байхгүй зүйл гэж үгүй. Нуур, усан үзмийн цэцэрлэг, усан сан, ой мод гээд л харж бишрэх зүйлсээр үл барагдах үлгэрийн орон мэт л ажээ.

Франц дахь гэр


Анжелина Жоли, Брэд Питт хоёрын тухай бидний мэдэхгүй нууцууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex