Мөнхийн залуу гэгддэг топ модель бүсгүй 20 гаруй жил ганц бие ээжийн амьдралаар амьдарсан. Арван жилийн ширээнээс салмагц, анхны нөхөртэйгөө учирч, айл гэрийн эзэгтэй болж байсан тэрбээр гэргийн амьдралаасаа тун ч хурдан залхсан. Тиймдээ өнөөдрийг хүртэл охинтойгоо амьдарч, өөр хэн нэгэн эр хүнд зориулах цаг зав, сэтгэл байхгүй гэдгээ ярилцлага бүрдээ дурьддаг гэхэд хилсдэхгүй. Харин өдгөө 50 хүрч байгаа ч эрчүүдийн харцыг булаасан, гоо үзэсгэлэнтэй залуу хэвээр л байгаа.
Түүний мөнхийн гоо сайхан байдал нь мэдээж гоо сайхны хагалгаа болон өөртөө тавих арчилгаа биз. Гоо сайхны хагалгаанд ч бас орж, чамгүй олон зүйлээ өөрчилсөн тэрээр хамар нүдээ янзлуулж, хөхөө томруулсан гээд гоо сайхны хувьслыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн. Тэгвэл мөнхийн залуу хатагтайн ямар ч засваргүй тэртээ 30 жилийн өмнө авахуулсан ховор зургийг хүргэж байна.