Попын хаан Майкл Жэксоны дүү өдгөө 49 настай нэрт дуучин Жанет Жэксон аялан тоглолтоо түр хугацаагаар хойшлуулж байгаагаа мэдэгдлээ. Дуучин бүсгүй өнгөрсөн оны арванхоёрдугаар сард яаралтай мэс засалд орох болсон тул “Unbreakble” аялан тоглолтоо энэ хавар хүртэл хойшлуулаад байсан юм.

Харин саяхнаас тайзнаа иргэн ирээд буй тухай барууны зарим хэвлэл онцолж байсан билээ. Тэгвэл өчигдөр Жанет өөрийн сошиал хуудастаа нэгэн дүрс бичлэг нийтэлж, аялан тоглолтоо дахин хойшлуулж гэр бүлийн амьдралдаа илүү цаг гаргахаар төлөвлөсөн тухайгаа мэдэгдсэн байна. Тэрбээр “аялан тоглолтоо гэнэт хойшлуулахаар боллоо. Та бүхнийг эхлээд мэдээсэй гэж бодсон юм.

Нөхөр бид хоёр эцэг эх болохоор төлөвлөж байгаа. Тиймээс аялан тоглолтоо хойшлуулахаас өөр аргагүй болсон. Та бүхнийг ойлгоно гэдэгт итгэлтэй байна. Эмч нар ч ингэж зөвлөсөн. Гэхдээ та нартаа мартагдмааргүй байна. Ийм болохоор аль болох хурдан аялан тоглолтоо хийхийг хичээх болно” гэж тус дүрс бичлэгээрээ дамжуулан ярьсан байна. Дуучин бүсгүй 2012 онд Катаарын тэрбумтантай гэрлэсэн байдаг. Харин энэ удаа Жанет жирэмсэлж, бяцхан үртэй болох гэж буй ийнхүү мэдээлжээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Даваа