Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.
Би нэгэн жирийн ажилчин айлын л хүү та бүхэндээ нэгэн дурсамж хуваалцах гэсэн юм. Энэ хэний талаар юм бэ гэвэл миний амьдралын супер баатар аав минь байгаа юм.
Би бага байхдаа аавынхаа ажлынхантай цуг зугаалгаар явлаа. Тэгсэн тэнд нь бөөн архидалт үгээр ч хэлэхийн аргагүй хэлэх хэлэхгүй үгээр бие биенийгээ хэлээд, аав маань миний чихийг таглаад л . Би ч нээх их юм бодсонгүй.
Аав маань угаасаа уудаггүй болохоор тэр үедээ ч уугаагүй. Тэр өдрийн маргааш нь ажилтай байсан болохоор миний хүү явах уу? гэртэй харъя л гээд байсан тэр үед би жоохон байсан болохоор ааваа орой яаж явах юм бэ?, ядаж байхад машин ч байхгүй алхаад явбал 2уулаа өглөө очно ш дээ гэж хэлж байснаа сайн санаж байна.
Гэтэл тэр үед аав маань чи аавыгаа юу гэж бодож байна гэхээр нь таныг “superman” гэж бодож байна гэж хэлсэн. Тэгсэн аав минь за тэгвэл аав нь чамайг аваад нисие гэхээр нь сэтгэл хөвөлзөөд дагаад алхчихсан цаг саяхаан.
Тэр үед хөл өвдөөд шөнө байсан болохоор айдас ч хүрээд, юм юм үзэгдэх шиг санагдаад айдсаа аавдаа хэлэх болгонд аав маань юу ч байхгүй байна шүү дээ, миний хүү аавтайгаа байхдаа юунаас ч битгий ай аав нь чамтай хамт байна гэж хэлсэн. Мөн миний хүү ч гэсэн том болоод аав болно аав болсон хойноо бас ингээд айгаад байваа гэж инээлдэж билээ.
Тэр өдөр аав минь маргааш ажилтайдаа намайг тэндээс авч явсан биш согтуу хүмүүсийн дунд, мөн бие биенээ муухайгаар хэлсэн хүмүүсийн дунд байлгахгүйн тулд тэр харанхуй шөнө намайг аваад гэртээ ирсэн санагдаж байна. Ер нь бодоход аав минь намайг хичээлээ сайн хий гэж загнаж байгаагүй юм байна. Харин томоотой бай гэж зэмлэдэг нь юутай агуу үнэн сургамж вэ. Таныг надад өгсөн Бурханд баярлалаа