…Хүн та: Ухаангүй дурлал гэж юу болох , мөн оюун бодол таны ухаан , зүрх мэдрэмж таны сэтгэл гэдгийг мэдэх үү? Тэгвэл нэгэн өгүүллэгээ эхэлье.
Сэтгэл зүрх ,оюун ухаан хоёр нэгэн цагт үй зайгүй найзууд байлаа тэр 2т мөнх нүд ,чих, ам гээд л олон туслахууд байдаг. Нүд хаана ямар л сайхан залуу байна хардаг, чих ам 2 нь ярьж хэлж тэдгээргийг зүрх сэтгэл , оюун ухаан хоёр мэдэрч ярилцаж үргэлж хоорондоо зөвлөлддөг бөгөөд зүрх сэтгэл бүгдийг хөөрлөөр шийддэг ба ухаанаасаа гуйж ухаан нь түүнийг ойлгож , заримдаа ухааруулдаг , болохгүй бүтэхгүй юм гарвал нухацтай ханддаг байлаа. Гэтэл нэг өдөр зүрх сэтгэл нэгэн сайхан залууд дурлачихжээ. Өнөө ухаантай оюун ухаан маань гэтэл бас л зүрх сэтгэлийн гуйлтанд зөвшөөрч бүр нөлөөнд нь автан мансуурлын байдалтай явдаг байв. Гэнэт нэг өдөр ухаан сэргэж зүрх сэтгэлийг сэрээх гээд чадсангүй.Сэрсэн ч тэр залууд ямар ч эргэж буцалтгүй дурласан байв. Тэр залуу бүгдийг хуурсан гэдгийг ухаан маш ихээр ойлгож хармсаж байв. Энэ бүхнийг эхлүүлсэндээ нүд маш ихээр гашуудан уйлж, чих сайхан үгнүүдийг сонсож хууртаж байсандаа бухимдаж , ам тэрүүхэндээ л энэ бүхнийг зогсоох хэрэгтэй гэж нэг ухаанд захирагдан , ингээд дуусгаж чадахгүй гэсэн зүрх сэтгэлд татагдан тэр 2ын дунд яахаа мэдэхгүй будилж байлаа. Аажмаар бүгд гундаж ямар ч тэнхэлгүй болж улмаар ухаан хүртэл сэтгэн бодох нь зогсон ямар ч хүчгүй боллоо. Энэ дурлал гэгч ямар их үйлийн үр вэ ? Тэр тусмаа зүрх маш ихээр шархлан, сэтгэл шаналан, нүд уйлан, чих юм сонсохоо байж , хэл ам дуугарахгүй ухаан үргэлж бодлогошрох болсоноор зөвхөн өнөөх этгээдийг үрэгдэж дуусахаас өмнө эргээд ирэхийг хүлээн найдаж суухаас өөр арга тэдэнд үгүй болсон юм байжээ. Хөөрхий хүний хувь тавилан гэдэг юутай гаслантай. Дурлал гэдэг ухаанд захирагдахгүйгээр ганцаараа ноёрхож байна.”