Жүжигчин О.Цэнгэл хөтлөгч Б.Тэнгистэй таван жил хамтдаа амьдарсны эцэст хоёр тийш болцгоосон. Салсныхаа дараа жүжигчин бүсгүй “Бидний хайр дурлалд цэг тавигдсан уу, таслал уу гэдгийг бодож байна” хэмээж байсан билээ. Тэгвэл жүжигчин бүсгүй хайр дурлалдаа цэг тавьж, шинэ романс эхлүүлжээ. Түүний шинэхэн амраг нь “Universe best songs” наадмаар танигдсан дуучин Э.Мишээл юм. Өөрийг нь хамгийн их ойлгож хүндэлдэг мөрөөдлийн залуутайгаа учирсан О.Цэнгэл цахим хуудаснаа гайхуулаад амжив. Тэрбээр “Зам гарахдаа өөрөө машин ирж яваа зүгт нь гараад намайг нөгөө талдаа хөтөлнө. Гадуур хооллохдоо хэрвээ би амтгүй хоол захиалчихаад идэхгүй байвал минийхийг идээд өөрийнхийгөө надад өгнө. Би таргалаад байна гээд хошуугаа унжуулахаар өөрөө хэдий өлсөж байсан ч миний дуршилыг хөдөлгөхгүйн тулд надтай хамт хоол идэхгүй өнжинө. Миний асуудлыг яг өөрийнх юм шиг үзэж анхаарал хандуулж чухалчилна. Харин тэр хэзээ ч хийж байгаа бүхнийхээ төлөө хариу нэхэж, гомдоллодоггүй. Хэзээ ч чи намайг яг адилхан хайрла гэж хүчилдэггүй. Энэ л жинхэнэ хайр байх. Баярлалаа” хэмээн цахим хуудаснаа бичсэн байна.