“Ээждээ захидал бичээрэй”

12963408_1096872713687881_2136363860921946368_n

Энэ бол 80-аад онд уншигчдыг уярааж, ухааруулж байсан номын нэр. Сэтгүүлч Д.Хатанбаатар амьдралын үнэнийг, тэрдундаа олон олон хүн хожимдож ухаарч, харамсаж бардаггүй нэгэн гашуун үнэнийг ижийгээнхээ болон өөрийнхөө түүхээр өгүүлсэн энэ дуртгалыг би 8-р ангид байхдаа уйлаад л уншиж байсан юм. Эгэл жирийн ээж болгоны түүх хамгийн энгийн хэрнээ хайр, өглөг, авралын далай юмаа гэдгийг тэр номыг уншсан хүн болгон илүү их ухаарч үлддэг байх. Тэр үеийн хүүхдүүд ном их уншдаг байсан юм. Одооных шиг гял цал хавтас зурагтай ном байгаагүй, хамгийн энгийн хийцтэй, бор цаасан хэвлэлтүүд байсан. Тэгсэн хэрнээ амт нь гэж халуурмаар, агуулга нь сургамжтай, үлдэцтэй байсан гэж боддог. Одоо гарч байгаа сайхан номуудыг үгүйсгэсэн хэрэг огт биш шүү.

1989 онд аймгийн төвийн 1-р 10 жилийн орос хэлний гүнзгийд очоод, дотуур байранд байхдаа гэрээ, ээжийгээ санана. 8-р ангийн, 15-тай хүүхэд санаж л таарна. Бас хөөрхөн тэр хавийн атамануудад “бариулна”, цаг, мөнгөө ч “саалгах” үе байна. Хүн болж, “юм үзэж” л явсан байдаг юм. Тэр үед ээж маань өвдөөд л байх болсон байсан юм. Хачин цэмцгэр, шалмаг, тэргүүлэгч сэхээтэн, намын гишүүн, удирдагч манлайлагч ээжийгээ өвдөж, эмнэлэг эмчилгээ хөөж, удаан хугацаанд гэртээ байхад, биднийг орхиод өвөлжин хаваржин хотод эмчлүүлэхэд хүүхдийн сэтгэл ямар байх нь ойлгомжтой. Ээж маань группт орж, гал цогтой, дайчин шинж чанар нь гадагшаа тэр бүр илрэхээ больсон байж билээ. Ээждээ битүүдээ санаа зовж, шанална. Аав ээжийн өгсөн мөнгөөр боов шоовхон авч иднэ, бас ном авна. Тэгээд нэг удаа аймгийн номын дэлгүүрт өрөөтэй олон номноос “Ээждээ захидал бичээрэй”-г сугалан байж худалдаж авлаа. Уншиж байхад, дууссан хойно ч харамсал гэмээр нэг юм цээжинд зангираад байж билээ.

“Ингэж болохгүй” л гэж бодогдоод байсан юм даг. Тэр үед 10 төгсөгчдөөс сурлагаар тэргүүлсэн цөөн нь гадаадын дээд сургуульд явдаг байсан. Би ч явна л гэж боддог байлаа. Ихэвчлэн Зөвлөлтөд сурдаг байсан, аав ээж маань оросод сурсан, насаараа орос хэлний багш хийсэн болохоор Москва явна, МГУ-ийн оюутан болно гэж боддог байлаа. Хатанбаатар гуай номондоо хойно сурч байхдаа ээжийгээ аваачна гэж бодсоор байсан хэрнээ аваачиж чадаагүй тухайгаа, төгсөх жилээ найз бүсгүйгээ (эхнэрээ) л урьж аваачсан тухайгаа бичсэн байдаг шүү дээ. Их харамсал мэдрэгддэг. Тэрийг уншсан би “Ээжийгээ заавал урьж аваачна” гэж өөртөө амлаж, өсвөр насны романтик мөрөөдөлд умбаж байв. Аав ээж маань тэр үед албаны шугамаар хаа нэг ч гэсэн Орос явчихдаг байсан хүмүүс л дээ уг нь. Гэхдээ л “хүү нь Москвагаас гоё гоё захиа олныг бичнэ, урьж аваачиж ээжийгээ баярлуулна, хамт Улаан талбайд зураг авахуулна даа” гэж яг таг бодож билээ.

Намайг 10 төгсөх жил буюу 1991 онд нийгэм бүр мөсөн өөрчлөгдөж, төр засгаас гадагшаа сургах нь зогсож, миний Москвад сурах, ээжийгээ аваачих мөрөөдөл талаар болж, азгүй ч юм шиг санагдаж байв. Ер нь тэр жилийн төгсөгчдөөс явж чадаагүйдээ харамссан нь ганц би биш байж таарна. Гэхдээ гадаадын бүх хуваарийг орлож үлдсэн монголын ганц сургууль болох МУИС-ийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуульд (ОУХДС) элсэж орсондоо баяртай байлаа. Дөнгүүр болгон, хэлтэй болгон шуурч байсан сургууль шүү. За тэгээд мөнгөтэй, боломжтой болгон хүүхдээ оруулж байсан даа. Тэр үед орос хэл, орос хөрш бараг хэрэггүй шахуу, явцгүй гэдэг ойлголт бий болчихоод байсан ч аав ээж маань Орос, слав судлалын хуваарьт их элгэмсүү, баяртай байсан юм.

yuyuyu

Би ч сурах сургууль, мэргэжилдээ гэрэл гэгээтэй бодол тээн, итгэлтэй орж байлаа. Тэр үед манайх Есөн-Зүйл суманд байлаа. Ээжийнхээ оёж өгсөн оосортой савхин уутанд мөнгөө хийж сугавчлаад, айраг, боорцог, хонины мах базааж аваад л Есөн-Зүйлээс нийслэлийг зорьсон. Ээж маань сүүгээ өргөөд л, баруун хацар дээр үнсэж ерөөл хэлээд үлдсэн. Ингээд Ганбаа ахындаа ирсэн юм. Нөгөө лангуун дээр давснаас өөр юмгүй, картын талханд очерлодог байсан ховор зэвэр үе шүү дээ. Харин тэр үед ах маань Германд сурч ирээд удаагүй, бас ч наана цаана наймаатай болохоор дүү алзахааргүй байсан. Хэт цэмцгэнэн, жаахан хямсайх нь хөдөөнөөс ирсэн дүүд нь төвөгтэй байсныг ах маань анзаарч байсан ч юмуу, үгүй ч юм уу хэхэ. Ер нь тиймэрхүү хүн л дээ ах. 1-р курст ирээд удалгүй намрын ажилд явсан.

Ах хуримаа товлочихсон, ээж хуриманд ирнэ гээд л жаахан хоргодонгуй явсан. Ангийнхан маань надаас насаар голдуу ах, хойшоо урагшаа явчихсан нөхдүүд. Хэл бол хэрэглээний туршлага надаас хавьгүй илүү гэдэг нь шууд л анзаарагдсан юм. Намрын ажил дээр шинэхэн оюутан үеийнхэнтэйгээ бужигнаад л байсан хэдий ч ахын хуримын өдөр дөхөөд л “ээж ирнэ дээ” гэж бодоод сэтгэл тогтохгүй янзтай. Нялхаараа байж дээ. Хуримын урд өдөр явмаар санагдаад, ээжтэйгээ уулзмаар санагдаад бүр болж өгдөггүй ээ. Хамгийн гол нь мөнгө төгрөг ховор хэцүү болсон тэр үед ээж тэр болгон хотод ирэхгүй шүү дээ. Тэгээд чөлөө аваад тариан талбайгаас сангийн аж ахуй хүртэл 40-өөд км алхчихсан. Тэндээсээ унаа олж суугаад хотруу ирж, ээждээ үнсүүлж аваад бүр нэг амарч билээ. Ажлын холхиндог гуталтай хол алхаж, хөл холгоод ботинк өмсөж болдоггүй, костюмны дор сандаал өмсчихсөн л хуриман дээр тууж явлаа шүү дээ.

Оюутан байхдаа ээждээ олон захидал бичсээн. Гэхдээ харамсалтай нь мөрөөдөж байсан шигээ гоё захиа бичиж байсангүй. Болохгүй, хэцүү, дутуу байгаагаа л дуулгаж байсан. Албан хаагчдын цалин, группын мөнгө гэж тэр үед юу ч болохооргүй л мөнгө байсан. Аав ээж маань хувьчлалаар юу ч хүртэлгүй өнгөрсөн. Угийн коммунист сэтгэхүйтэй, хөрөнгө мөнгө хурааж хумиагүй, дандаа л сэхээтний өндөр цалингаар амьдарна гэж бодож байсан үнэнч хүмүүс тэр үеийн ховор зэвэрт тэртэй тэргүй чангахан өртсөн дөө. Тэр бүхнийг мэдсээр байсан хэр нь л тэдэндээ бичдэг захиа маань, тэрдундаа ээждээ бичдэг нэхэл маань хоол унд, хувцас хунар, хичээлийн хэрэглээний зардал байсан. Цаг нь тийм л байж таарсан. Автобусны мөнгөгүй болохоороо, алхаж явахдаа, өлсвөл, өвдвөл ээжийгээ л боддог байж.

Ёстой л “…Тэрлэг дээлтэй жиндээд ирэхэд тэнгэрийн энүүхэнд миний ижий…” байх шиг тэртээ холоос тийм л нөмөртэй, хайр, аврал, өглөгийн далай ижийдээ л ханддаг байлаа. Гэхдээ би “хариулна, ачилна” гэж өөртөө андгайлан андгайлан бичдэг байлаа. Хааяа ахын гэрийн утсанд, сүүлдээ оюутны байрны жижүүрийн утсанд хөдөөнөөс дуудлага орж ирж, цөөхөн минут ярина. Бүр хоолой дээр тулсан үед би өөрөө Төв шуудан орж захиалга өгч, хүлээж байгаад л ганц хоёр минутандаа амжиж л дутуу гуцуугаа дуулгаад таслуулдаг байж. Ямар ч захианд заавал л хэрэгтэй, шаардлагатай юмаа бичиж байсан. Амралтаараа очиход аав, ээж хоёр “хүү минь балчир” гэж бодох ч, авга ах, эмээ хоёр маань нэг их юм хийж бүтээсэн хүн ирсэн юм шиг тоож, хүндэлдэг байлаа. Тэр хүндлэл итгэл намайг ташуурдаж л байсан юм шүү. Харин сургуулиас чөлөө авсан нэг жилээ жаал жуулхан наймаанд хэсэг шуударч, хотоос авч очсоноо малаар өгч, малаа энд авчирч борлуулж, аав ээж ч “миний хүү мэдэж байгаа” гэж итгэсэн. Би ч хэрээрээ явж, хөөрхөн нааш цааш болгосон.

Телевизэд орсон, сургуулиа төгссөн, том хүн болсон. Санаснаар юм гэж байх биш, бэрхшээлүүд байсан ч урагшаа л харж, гүйж явахдаа ээжийгээ сайн эмчлүүлж, олон зүйлээр баярлуулна гэж бодсоор л явсан. Ээжүүд ямар их юм хүсэх биш дээ, юухан тоолонд л баярладаг байсан. Элдэв хэрэгцээгээ дурдаж бичиж суухдаа өөртөө андгайлж байснаараа ээжийгээ зөндөө баярлуулж, бас зөндөө ихээр санааг нь зовоож л явна. Сайн сайхныг минь харж, дуулахдаа ээж минь баярлаж бахархаж, амар жаргаланд умбаж “олон хүнд тустай байгаасай” гэж захиж залбирч суудаг. Саар хэцүү тохиолдоход ээж минь л бүхнээс онцгой шаналж, нойр нь хугасарч, сэтгэл нь хагасарч, ядарч зовдог. Сайн саар, хар цагаантай алаг хорвоод хэн бүхний сэтгэл, үйл зөв байж, буян нь жин дарж, ээжийгээ энэ яваа насанд нь ч, хойно хойдоос нь ч ачилж аргадаж яваасай гэж хүсдэг. “Өглөө хөтөлбөр” студийн захирал байхад сэтгүүлч дүү маань “Сэтгэлийн эгшиг” гэж нэвтрүүлэг санаачлан хийж байсан юм. Эмэгтэйчүүдийн баяр угтаж, дүүдээ “Сэтгүүлч Д.Хатанбаатартай холбогдож “Ээждээ захидал бичээрэй” дуртгалаар нь нэвтрүүлэг хий” гэж үүрэг өгч, манай Лхагваа зураглаач, найруулагчаар нь ажиллаж, дуртгал дурсамжтай, ухааралтай нэг нэвтрүүлэг нэг их эрт эфирт гараад өнгөрч байлаа.

Сүүлд манай Лхагвадаш, “Гэрэлтэй цонх”-ын хамт олон надад “Ээждээ захидал бичээрэй” улсын уралдааныг зохион байгуулах санаагаа хэлж, би ч дуун дээр дэмжиж одоо ч уламжлал болон явж байгаа. Уралдаанд ирсэн захидлуудаас зорин байж харж, уярч байлаа. Ээжийгээ дандаа хайрладаг ч ийм нэг тусгай өдөр байдаг нь ямар сайхан хэрэг вэ гэж бодож, бас өршөөл уучлал эрж, хайр хүндлэлээ илэрхийлж, дурсаж бахархах боломж үзэгчдэд олгож байгаа уралдаанд талархаж байсан юм. Нэг жил ээж маань “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд сэмхэн захиа бичсэн байж билээ. “Бурхны оронд суугаа ээждээ” гэж хаягласан захиа байсан. Дал гарсан охин нь бурхан болсон ээждээ хамаг л хайр хүндлэлээ дэлгэн бичсэн байсан. Бурхан болсон ээждээ олон хүн захиа бичиж, уралдаанд ирүүлдгээс эх үр байна гэдэг хэлэхийн аргагүй, хэзээ ч тасаршгүй амин холбоо юмаа гэдгийг бүр ч ихээр, бодитоор харж болдог. Өнөө жил ч олон захиа ирээ байлгүй. Өнөө орой шилдэг захидлууд Үндэсний телевизээр уншигдаж таарна.

Ээжээрээ би бахархдаг. Баян-Өндөрийн 7 жилийн сургуулийн анхны төгсөгч, онц сурагч. Багшийн сургуулийн онц төгсөгч. Зөвлөлтийн төдийгүй социалист системийн орнуудын бахархалт сургууль болох Москвагийн Комсомолын Дээд Сургуульд тухайн үеийн шилэгдмэл залуучуудтай хамт суралцсан. Социализмын ид бүтээн байгуулалт, мандал бадралын үед тэргүүлэгч сэхээтэн нь байж Өвөрхангай аймгийнхаа Хүүхэд, залуучуудын байгууллагад удирдах ажилтан, төвийн 1-р 10 жилд пионерийн удирдагчаар ажиллаж, ахиад л УБДС-ийн орос хэлний ангийг төгсөж дунд сургуульд олон жил багшилж, насаараа хичээлийн эрхлэгч хийсэн хүн.

Ажил хөдөлмөрөөрөө үлгэр жишээч, хатуу гэмээр зарчимч нэгэн байсныг хамт, удирдлаганд нь ажиллаж байсан хүмүүс одоо ч дурсаж хүндэлдэг. Түмний хүүхдийг сургаж хүмүүжүүлэх ажлынхаа төлөө өөрийнхөө хүүхдүүдийг орхих шахам явсан гэж ээж өөрөө ярьдаг. Тэр үнэнийг бид ч биеэрээ мэдэж өссөн. Ах дүүсдээ түшиг нь болж, олон дүү нарынхаа замыг зааж, дэмжиж тусалж явсан ачтай буурал даа миний ээж. Нэр төр хөөж, хувийн сонирхолд өчүүхэн ч автаж байгаагүй, үнэний туйл болсон ээжээрээ би бахархдаг.

download

Манайх охин ховортой айл. Миний өмнө нэг охин төрж, баярлаад хачин юм болцгоож байж л дээ, аав ээж хоёр. Гэсэн ч нялхад нь алдаж, ээж маань бараг дэмийртлээ шахам хямарч, уйлж унжиж, гундаж явсан юм гэсэн. Эх хүний зовлон гэж бас л айхтар гэдгийг ээжийн ярианаас дуулж, өрөвдөж байв. Араас нь би гэдэг нөхөр, ахиад л хүү гарсан ч нялх үрээ алдаж зовсон аав ээж хоёр хөл алдан хайрлаж, эрхлүүлж байсан гэдэг. Дэлхийн анхны сансрын нисэгч Ю.Гагарины ниссэн өдөр төрлөө гэж их бэлгэшээж, Наранбаатар гэдэг нэрийг аав надад хайрласан юм билээ. Ингэж л аав ээжийгээ дэвтээж, дүүргэж ирсэн хүн дээ, би.

Хайраар дүүрэн, номоор дүүрэн гэрт өссөн. Ээждээ бичсэн олон захиа маань буцаад надад сургаал, сургамж, захиас, ерөөл болоод ирдэг байлаа. Мэргэн цэцэн гэж жигтэйхэн, урт урт захианууд надад ирдэг байлаа. Одоо ч саахалтын зайнаас надад урт урт захиа сургамж бичдэг хэвээрээ. Урт сунжруу ярьж залхаана гэж боддог юм байлгүй дээ, хөөрхий ээж минь. Хүн ч тэгээд тэнэг амьтан шүү дээ, ээжийн яриаг хэсэг сонсоод л “за ойлголоо ээжээ, мэдэж байгаа ээжээ…” гээд л өндөлзөөд байхаар хэлмээр байгаагаа бичиж суудаг байх. Утсаар яриад л тэрэндээ тайвшраад явна шүү бас. Ер нь ээжүүдэд дэргэд байгаа хүүдээ захидал бичмээр үе байдаг л байх. Бодмоор шүү. “Ээждээ захидал бичээрэй” номонд яг л ийм дуртгал бий.

Оюутан байхдаа нэг лам багшаас “ээжээ” гэж дуудахад аврал болдог юм гэж сонссоноо байнга санаж, дуудаж л явдаг. Ээж минь байгаа болохоор бүр ч сайхан. Нас нь өндөр болсон ч “хүүхдүүддээ дараа болохгүй” гэж хичээж суудаг ээж минь элдвийг тоочиж, нэхэл дагал болох нь даанч ховор доо.
Ээждээ захидал бичээрэй. Тэр ном одоо надад байхгүй. Оюутны амралт болонгуут айлд юмаа аваачиж тавина, айл гэр болж төвхнөтлөө олон нүүдэл хийнэ, тэр зуурт л зөндөө ном маань үгүй болсон байсан нь харамсалтай. Хол ойрын алинд ч сэтгэлийн дэргэд ээждээ, авралт гэгээн ачтандаа дандаа сайныг дуулгахсан гэж хичээж яваарай. Авсан юм чинь өгч яваарай.

“Эргэж золгохын эрхэм дээд
Ээждээ би очлоо доо
Ээжтэй хүн энддэггүй гэнэ лээ
…Ээжтэй хүн эрхэлдэг юм
…Ээжтэй хүн жаргадаг юм”
Энэ гайхалтай дуу аманд орж ирээд, гунганаад л аялж байна. Үргэлж ойлгож, дэмжиж, уучилж, хайрлаж дэргэд минь байдаг амьдралын минь нар болсон ханьдаа баяр хүргээд үнсчихсэн. Хоёр хүүтэйгээ янзын сайхан хоол хийж өгнө. Тэгээд л эрхмийн дээд ээждээ очно доо, би.

Төгсгөлд нь бүх бүсгүйчүүдэд энэ өдөр баярын мэнд хүргэхгүй бол алдас болно. Та бүхэнд аз жаргал ерөөе.

Зургийн тайлбар: Дээрхийг бичиж дуусаад л ээждээ очно гээд гарч ч амжаагүй сууж байхад ээж минь “Хийд орж хүүдээ ном уншуулаад” гэсээр л ороод ирсэн. Миний авралт бурхан ижий минь

Наранбаатар Мянганбуу

 


ТА ӨӨРТ ТОХИОЛДСОН ЯВДАЛЫГ УНШИГЧИДТАЙ ХУВААЛЦАЖ ЯРИЛЦАХЫГ ХҮСВЭЛ medee99@yahoo.com ХАЯГААР ЗАХИДЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ!

ТА БҮХЭН БИДЭНД СЭТГЭЛ ЗҮРХНИЙ АСУУДЛАА УУДЛАН ЗАХИДАЛ ИРҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙГ ХҮНДЛЭН ЧИН СЭТГЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ ХАРАМГҮЙ ӨГӨХИЙГ ХҮСЬЕ

ХҮНДЭТГЭСЭН

WWW.MISS.MN

“Ээждээ захидал бичээрэй”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex