Өчүүхэн зүйлээс ч амьдралын сайхныг мэдэрч сур.
Амьдралын гайхамшиг үргэлж хажууд байдаг. Үүнийг эрэх шаардлагагүй. Бие эрүүл, сэтгэл санаа өөдрөг байна гэдэг баярлах шалтаг мөн шүү дээ.
Хөгширч байгаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Энэ бол биологийн хэвийн процесс. Зарим эмэгтэйчүүд үүнд их эмзэг ханддаг. Энэ нь сэтгэл санаанд нь ч хүчтэй нөлөөлж хямруулдаг. Хөгшрөх процесст бэлтгэлтэй байж тайван хандаж сур. Хөгширч буй ч арьсаа арчлах, гоо сайхандаа анхаарах нь зүй. Хамгийн гол нь дотоод сэтгэл тань эрч хүчтэй, залуу байвал та хөгширснөө анзаарах ч үгүй.
Эрүүл мэнддээ байнга анхаарал тавьж бай.
Таны баяр баясгалантай явах гол үндэс бол эрүүл байх. 30 нас хүрээд тархи, мэдрэлийн систем зэрэг биеийн бүх эрхтэнд өөрчлөлт гардаг. Мөн янз бүрийн өвчин, таагүй байдал ч мэдрэгдэх нь бий. Иймд өөх тостой хүнд хоолны хэрэглээг аль болох багасгах нь зүй.
Хөдөлгөөн бол амьдралын эх үндэс гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.
Хөдөлгөөн гэдэг бол биеийн тамирын дасгал биш юм. Амьдралын хэв маяг тань аль болох хөдөлгөөнтэй байх шаардлагатай. Өдөрт тогтмол нэг цаг хэртэй явган явдаг хүн зүрх, судасны өвчин, хэт таргалалтанд өртөх нь бага. Гавшгай, хөдөлгөөнтэй хүн, баяр хөөртэй, өвдөж зовох нь дүнсгэр удаан хүмүүстэй харьцуулахад маш бага байдаг гэнэ.
Сэтгэлийн элдэв дарамт, мэдрэлийн ядаргаагаа тайлж сур.
Айдас, сандрал, уур уцаар зэргийн дараа хүн дарамтанд ордог. Түүнээс гарах сайн арга зам олох хэрэгтэй. Ийм чадварыг дараах аргаар бий болгож болно.
– Өөрийгөө эзэмдэж сур
– Тайван байх,
– Бясалгал хий,
– Залбирал хий,