Мөөг тахианы холимог шөл

chicken-chowder-post-picОрц:
Цөцгийн тос /масло/ 3х/х
Сонгино /татсан/ 1ш
Нимгэн хэрчсэн мөөг 500гр
Гурил 3х/х
Сүү 2 аяга
Тахианы шөл 1 аяга
Давс тал ц/х
Цагаан перц
Нимбэгний шүүс
Татсан сармис/хумс/

Бэлтгэх арга:
Цөцгийн тосоо хоолны саванд хийж хайлуул. Сонгино, мөөгийг нэмж, сонгиныг тунгалаг өнгөтэй болтол нь шарна. Гурилаа нэмээд нэг минут хутган хуурна. Сүү тахианы шөлийг бага багаар нэмэнгээ буцлах хүртэл нь хутгана. 5 минут шөлийг бага зэрэг өтгөртөл чанана. Давс, перц, нимбэгний шүүсийг нэмж өгнө. Ингээд татсан сармисыг хийгээд бэлэн болгоно.


Мөөг тахианы холимог шөл
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: , ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.