Багахан төсвөөр сайхан хувцаслах аргаас

fashion_tips_for_modern_business_women_fashionisersБид мөнгө багатай үедээ нэг сонголтоосоо татгалзах хэрэгтэй болдог. Иймээс мөнгө багатай үедээ хэрхэн сайхан хувцаслах талаар доор өгүүлье.

1.Эхлээд өөртөө байгаа зүйлүүдээ дараа нь байхгүй зүйлүүд, авмаар байгаа зүйлээ жагсааж бичих хэрэгтэй. Энэхүү жагсаалтаа дахин зайлгүй зайлшгүй, зайлшгүй бишээр нь ангилаад мэдээж зайлшгүй хэрэгтэй зүйлээ эхлээд худалдан аваарай. Харин мөнгө ихтэй болсныхоо дараа зайлшгүй биш зүйлээ авах нь тохиромжтой.

2. Мэдээж чанартай, өнгөлөг, удаан эдэлгээтэй хувцас авах хэрэгтэй. Чанаргүй хувцас нь эргээд танаас дахин хувцас авахыг шаардах болно. Чанартай хувцас эдэлгээ удаан таныг хямд харагдуулахгүй .

3. Танаас нэг их мөнгө шаардахгүй дэгжин харагдуулж байгаа зүйлийг эхний ээлжинд авах хэрэгтэй. Жишээ нь: цүнх, богино банзал …..

4. Уйгагүй байх хэрэгтэй. Нэг дэлгүүрт байгаа таны сонирхсон хувцас 2 өөр үнэтэй байх тохиолдол манай оронд элбэг. Иймээс та уйгагүй байснаар хүссэн хувцсаа хямдхан үнээр авах боломжтой.

5. Та дараа жил өмсөх хувцсаа энэ жилийнхээ улирлын сүүлээр худалдан авах хэрэгтэй энэ үед хямдхан авах боломж бүрддэг. Ингэхдээ аль дэгжин, хоцрогдохооргүй загвартай хувцас сонгох хэрэгтэй.

6. Хямдрал заралсан дэлгүүрийн мэдээллийг аль болох хурдхан мэдэж чадвал та авахыг хүссэн зүйлээ төсвөлсөн хэмжээнээсээ доогуур үнээр авч чадна.

Танд амжилт хүсье.


Багахан төсвөөр сайхан хувцаслах аргаас
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.