Өнөөдрийн зурхай /2016.04.11/

zurhai1

Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 11. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 4. Сумъяа гараг. Чөлөөт эх одтой, 5 шар  мэнгэтэй харагчин гахай өдөр. Өдрийн барилдлага:Идэр Шүтэн барилдлага:  Сэрэхүй. Өдрийн наран 6 цаг 15 минутад мандан, 19 цаг 34 минутад жаргана.

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Энэ өдрийн хандлага танд таагүй байна. Таагүй үйл явдалд бэлэн бай. Цаг зуурын асуудал тул бүү гутар, толгойгоо бүү алдал. Асуудлыг нарийвчлан судал. Бодитоор хар. Энэ үед дотоод тайван байдал, сэтгэл хөдлөл хадгалагдана. Түргэн ажиллах нь ядаргаанд оруулахыг анхаар. Хэрвээ та санхүүгийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаа бол төсвөө хэтрүүлж, өрөнд орохоос сэргийлэхгүй бол таны санхүүгийн үйл ажиллагаа тийм ч удаан үргэлжлэхгүй нь


Үхэр (4/20-5/20)

Таны илэн далангүй, энгийн байдал амжилт гаргахад нөлөөлнө. Энэ өдөр таны нэр хүнд, алдар хүнд өсөхөд бүх зүйл нааштай нөлөөлнө. Уран бүтээл туурвидаг хүмүүсийн хувьд таатай өдөр. Санхүүгийн ажиллагаа хүсэн хүлээсэн ашгийг авчрахгүй. Та амьдралын төлөвлөгөөгөө ихээр засах болох нь. Таагүй байдалд өнөөдөр хялбараар ханд, үйл явдлын таагүй явц нь сайн зүйлийн эхлэл болно.


Хамтатгах (5/21-6/21)

Өнөөдөр сандарч мэгдэх магадлалтай байх тул сэтгэлээ тайван байлгах хэрэгтэй. Танд бие даан шийдвэр гаргахад хүнд байх бөгөөд хамтрагчтайгаа зөвшилцөн шийдвэр гаргахад хялбар байх болно. Амьдралын түвшин, дур булаам байдал, сэтгэл татах увдис ихэснэ. Нийгмийн байдал эсвэл санхүүгийн асуудлаа дээшлүүлэх боломж гарч ирнэ. Бизнесийн хэлэлцээр хэдийгээр амжилттай байх боловч хууль бус мөнгө угаах, сайн таньж мэдэхгүй хүмүүстэй хамтран ажиллах зэргээс хол байхгүй бол асуудал гарч мэдэхээр байна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Үймээн самуунтай толгой эргэсэн өдөр. Бүх юм холилдож ямар нэг зүйл төлөвлөх боломжгүй байна. Үйл ажиллагаа эрс өөрчлөгдөж шинэ харилцаа холбоо, шинэ түншүүдтэй болж магадгүй. Орлогынхоо тодорхой хэсгийг цааш нь далд хий. Хар өдрүүд ирж болзошгүй байна. Найзаасаа гэр бүлтэйгээ хамт ирэхийг хүсэж хамтдаа илүү баяр хөөртэй бай. Өөрийн хүсэл, эрмэлзэлд анхаарлаа хандуул. Юунд хүрэх хэзээ хичээж эхлэх хэрэгтэй гэдгээ сануулахын тулд хүсэл мөрөөдлөө цаасан дээр буулга.


Арслан (7/23-8/22)   

Таныг санамсаргүй үйл явдлуудаас хараат болох ашигтай мэдээллээс таслагдсан нөхцөл байдалд орно. Ажил хэргийн зарим асуудлыг хялбархан шийдэж чадна. Та бизнесийн түншүүдийнхээ хөрөнгө оруулалтын асуудалд болгоомжтой ханд. Та энэ өдөр хүлээцтэй ухаантай байгаарай. Та ажилдаа зүрх сэтгэлээ гаргах хэрэгтэй. Хэвлэл мэдээллийнхэнтэй идэвхтэй харилцахад тохиромжтой. Магадгүй гэнэтийн зүйлүүд гарч ирснээр балмагдаж магадгүй. Энэ нь үнэнч байдал болон ихээхэн хүчин чармайлт шаардагдана.


Охин (8/23-9/22)   

Гэр бүлийнхээ хүмүүст анхаарал тавь. Итгэх бас хайрлах хэрэгтэй болно. Энэ өдөр ажил хэрэг, хувийн амьдралд амжилт авч ирэх өдөр. Ажил хэрэг хурдан бүтэмжтэй байхыг та мэдэрнэ. Залхуурч, ажлыг хойш тавьж болохгүй. Түргэн хөдлөх хэрэгтэй. Заримдаа санал зөрөх асуудал гарна. Сэтгэлд сэв сууж болзошгүй. Хувийн сонирхлоо хоёрдугаарт тавь. Хэцүү байдалд орсон хүмүүс хүнд байдлаасаа гарна.


Жинлүүр (9/23-10/22)   

Өнөөдөр нэлээд дуулгаваргүй байх нь. Тиймээс эрс тэс, ёс зүйгүй бүдүүлэг зан авир гаргана. Хэрвээ таны дургүйг ямар нэгэн зүйл хүргэж байвал тэр хүмүүс эсвэл тэр зүйлсээс түргэн холд. Асуудлыг хурцатгахгүй байхын тулд мөнгө, үнэт цаастай холбоотой ажилд анхааралтай хандаж, эсрэг хүйсийн хүнтэй харьцах харилцаагаа тодорхойл. Спортын тэмцээн, уран бүтээлийн шалгалтад амжилттай оролцох боловч маргаанаас зайлсхий.


Хилэнц (10/23-11/21)   

Энэ өдөр олон янзын гэнэтийн үйл явдлаар дүүрэн байх болно. Сэтгэл санаагаа тайван байлга. Та бүхний идэвх хариуцлага, урам зориг материаллаг байдлаа дээшлүүлэх сайхан нөхцөл болно. Гол нь өөрийн боломжийг бүү алд. Үйл ажиллагааг эхлүүлэхийн өмнө урьдчилсан бэлтгэл ажилд хичээл зүтгэл, оролдлогоо чиглүүл, төвлөрүүл. Айлд зочлох эсвэл зочид хүлээн авахад таатай. Зүүдээ мана. Бусдад бүү ярь.


Нум (11/22-12/21)

Өнөөдрийн бүх асуудлууд нь юуны түрүүнд хувийн амьдралтай холбоотой байна. Та уурлаж өөрийн хайртаасаа сална. Гэвч ямар ч тохиолдолд сайнаар төгсөнө. Энэ нь хамгийн сүүлийн дурлал биш бас хамгийн сүүлийн маргаан биш. Хосууд бие биедээ санал гомдлоо илэрхийлж, үдээс хойш ширүүхэн маргалдсанаар төгсөх болно. Хувийн амьдралд хүсэн хүлээсэн үйл явдал тохиолдоно. Өндөр настай хүмүүс эрүүл мэндээ сайтар хяна.


Матар (12/22-1/19)   

Од эрхэс таагүй нөлөө үзүүлнэ. Та морь нохой мэт зүтгэх болно. Энэ нь таны эрүүл мэндэд таагүй нөлөө үзүүлнэ. Энэ өдөр бодсон санаа нь ойрын ирээдүйд биелэх магадлал өндөр. Хамт олны үйлдэлд анхааралтай ханд. Сайн танихгүй хүний санал бодолд найдсаны хэрэггүй бөгөөд эс тэгвээс алдаа гарах болно. Өөрөө биеэ дааж шийдвэр гарга. Өнөөдөр таны хувийн амьдрал, ажил мэргэжил хоёр тань гайхалтай байдлаар холбогдоно.


Хумх (1/20-2/18)   

Энэ өдөр урагшлах бас нэг алхам хийнэ. Таны гарт нийгэмд эзлэх өндөр байр суурь материаллаг баялаг, бат бөх гэр бүл гэсэн давуу талууд байна. Сурсан зангаараа өөрийн айдас түгшүүр, үйл хөдлөлийг хийсний хэрэггүй. Хамтрагчийнхаа өгсөн зөвлөгөөг нь сонсож бүх үр дагаврыг нягтлан үзэх хэрэгтэй. Удирдлагатайгаа жигд харьцаагаа хадгалах нь удахгүй албан тушаал ахих эсвэл шагнал авч мэднэ. Эдгээрийг зөв ашигла. Үйл явдлыг өөрөө удирд. Хувь заяандаа итгэ. Тэгвэл бүх зүйл амжилттай болно.


Загас (2/19-3/20)

Оюун ухааны нарийн мэдрэмжтэй, уран бүтээлч сэтгэлгээтэй, эрх мэдэлд дуртай хүмүүсийг од эрхэс ивээж байна. Тэднийг баян тансаг байдал, хамаатнуудын асуудал, мөнгөтэй холбоотой тогтворгүй асуудлууд хүлээж байна. Хэрвээ хувь заяаны олгосон азтай тохиолдлуудыг ашиглаж чадвал та эрх мэдэл, баялагт хүрч чадна. Хэрвээ тэгж чадахгүй бол гэр бүлийн хүндрэл, байнгын санаа зовоосон зүйлүүдэд өдөр тутмын хүнд хөдөлмөрөөр таныг хүлээж байна.


Өнөөдрийн зурхай /2016.04.11/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex