Лондон 2012 олимпийн галт бамбарыг Олимп уулан дээр асаалаа. Өглөөний наранд толь ойлгон “өндөр удган” нар Грекийн Олимп ууланд бамбар ассан байна.
Олимпийн наадмын ариун галыг 70 өдөр дамжуулан буухиалсаар Их Британийн Лондон хотод ирснээр Олимпийн наадам эхлэх юм. Олон улсын эв найрамдлын бэлгэдэл Олимпийн бамбар бадамласны баярыг тохиолдуулан Грекийн жүжигчин Ино Менегак эртний домогт бурхны дүрд хувирчээ. Улс төр, эдийн засгийн нөлөөллөөс гадуур, хүн төрөлхтөн шашин, нас хүйс, үндэстэн харгалзахгүй эв найрамдалтай байхыг бэлгэдсэн наадмын бамбар асаах ёслолд Олимпийн хорооны тэргүүн Жак Рогге, олимпийн хорооны дарга Себастяан Кой гэх зэрэг 5000 гаруй хүн оролцжээ. Олимпийн бамбар 2900 км аялах бөгөөд 500 орон орны шилдэг тамирчны гараар буухиалах юм.

