Дэлхийн хэмжээнд хамгийн эрэлттэй ажлын байрны жагсаалтыг програм хангамжийн инженер тэргүүлж байна. Энэ жагсаалтыг дэлхийн 24 оронд судалгаа явуулсны дүнд гаргажээ. Програм хангамжийн инженер энэ 24 улсад өндөр эрэлттэй байсан бол электроник, механикийн инженерүүд 24 улсын 19-д нь эрэлттэй, сувилагч 24 улсын 18-д нь өндөр эрэлттэй байжээ. Өөрөөр хэлбэл та програм хангамжийн инженер, хөгжүүлэгч мэргэжилтэй, олон улсын хэмжээнд ажиллах чадвартай бол европын 15 улс, умард америкийн гурван улс тэр дундаа АНУ, Өмнөд америкийн хоёр, ази тивийн хоёр, Номхон далайн нэг улсад ажиллах боломжтой юм.