
МУСТА жүжигчин Б.Хулан хамгийн сүүлд “Өртөө” нэртэй кинонд тоглоод байгаа юм. Үсээ богиносгож имижээ өөрчилсөн бүсгүй киноныхоо нээлтэд хар тортой малгайгаар гоёж ирсэн нь энэ. Эгч нь загвар зохион бүтээгч, ээж нь үйлэнд уран, өөрөө ч шаггүй оёчихдог гэсэндээ тэрбээр энд тэндхийн арга хэмжээнд тун дэгжин хувцаслаж ирдэг юм. Энэ удаа ч бас жүжигчин бүсгүйн дэгжирхэл олноос өндөр үнэлгээ авсан шүү.