Бидний харьцаан дээрээ гаргадаг алдаа стресст автуулж өвчлөхөд хүргэдэг

12241708_993351154039680_8468178895189602105_nЦэцэг навч нь илч энерги сайтай орчин, гэр бүлийн хүмүүс нь зөв зөөлөн зан хаьцаатай айл, амгалан тайван байдалд илүү түргэн ургадаг болох нь судалгаагаар тогтоогджээ. Гэхдээ энэ бол ердийн нэг тасалгааны ургамал шүү дээ. Тэгвэл хүмүүс бид ямар орчинг хүсдэг вэ. Мэдээж хүн гэдэг амьд организм юм хойно үүнтэй нэгэн адил бие биеэс найрсаг агаад нэн тааламжтай харьцааг хүсэмжилдэг байна. Аргагүй шүү дээ, хүн гэдэг чинь энэ ертөнцийн цорын ганц сэтгэдэг оюун ухаан амьд бодьгал шүү дээ.
Тийм болохоор хүмүүс хоорондын харьцааны байдал нь тэдний амьдралд юу юуунас ч илүү чухал нөлөө үзүүлдэг байна.

Бидний хамгийн гол дутагдал юу вэ. Мэдээж энэ бол бидний харьцаан дээрээ гаргадаг нэг гол алдаа. Гэвч алдаа гээд байгаа зүйл маань өчүүхэн, шалихгүй зүйл мэт санагдаж болох ч, хүмүүс бид өдөр тутмын харьцаан дээрээ алдаа гаргадаг алдаа маань стресст автуулж улмаар өвчин эмгэг тусч өвчлөхөд хүргэдэг байна.

Харьцааны алдаа хаана ихэвчлэн гардаг вэ. Энэ алдаа албан газар, хамт олон, гэр бүл, нийтийн дунд гол төлөв болдог байна.

Иймд харьцаагаа эерэг болгохын тулд доорхи зарчмыг баримтлах нь зүйтэй.

1. Яаруу сандруу элдэв дүгнэлт бүү хий: Энэ нь хэн нэгэнтэй харьцаанд орохдоо болгоомжтой өөрийгөө хянаж, тайван хандах нь зүйтэй. Учир нь та баян, ядуу, ухаантай, мулгуу гээд хэнтэй ч харьцах тохиолдол гарна шүү дээ.

2. Анхны сэтгэгдлээр дүгнэлт бүү хий. Тантай харьцаж буй хүн гадна талаас нь харахад доожоогүй ноомой хирнээ цаанаа асар их оюуны чадамжтай авьяаслаг хүн байж болно. Тиймээс өөртэйгээ харьцаж буй хүнд өөрийгөө таниулах боломжийг олго.

3. Ашиг хонжоо харж хүнтэй бүү харьц: Ямар нэг таашаал авах гэж л хүнтэй танилцдаг болохоос ашиг харж харьцаа үүсгэвэл хүмүүс танаас зугтааж зайгаа авах болно. Хэн нэгэн хүн танд туслах санал тавьж болно. Түүнээс биш найз нөхдөө ашигтай ашиггүйгээр нь ялгаварлах нь тэнэг хэрэг.


Бидний харьцаан дээрээ гаргадаг алдаа стресст автуулж өвчлөхөд хүргэдэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.