Та шүүмжлэлд хэрхэн ханддаг вэ?

3c2766b836cc4f70dbe7d5b3aacaca571. Үдэшлэгт өмсөх даашинзаа найз залуугаасаа асуухад бага зэрэг шүүмжлэлтэй хандвал…
А.
Ач холбогдол өгөхгүй
Б. Жаахан сэтгэлээр унана
В. Үгэнд нь орно

2. Ажлын газрын залуутай дотно харьцаа үүсгэснийг албан тушаалтай холбон хэсэг бүлэг хүмүүс ярилцах болжээ…
А
. Анхаарлаа хандуулахгүй
Б. Хүлээн зөвшөөрөхгүй
В. Тайлбар хийнэ

3. Шийдвэр гаргахаасаа өмнө найз нартайгаа юуны тухай зөвлөлддөг вэ?
А.
Гоо сайхан
Б. Шинэ ажил
В. Брэндийн хувцас

4. Найзад чинь таалагдахгүй байгаа залуутай болздог болсноо шударгаар хүлээн зөвшөөрч чадах уу?
А.
Мэдээж тэгнэ
Б. Чадахгүй л болов уу
В. Хэлж мэдэхгүй юм байна

5. Таалагдсан залуугаасаа зарим нэг зүйлсээ нуухаар болбол…
А.
Зөвхөн анхны болзоогоор
Б. Үргэлж
В. Тухайн үед нь болно

6. Найз чинь таныг хэт их гадуур зугаалаад байна. Одоо болно гэж хэлэхэд…
А.
Хүлээн зөвшөөрнө
Б. Дургүй минь хүрнэ
В. Бодож үзнэ

Хариулт:
“А” дийлэнх бол
– Та шүүмжлэлийг хүлээж авч чаддаг нэгэн байна. Тиймээс ч тад эргэн тойрны чинь хүмүүс ам сайтай байдаг.

“Б” таны сонголт бол
– Шүүмжлэлд эмзэглэх хэрэггүй. Таны төлөө гэж хэлсэн шүүмжлэлд харин ч талархах хэрэгтэй.

“В” таны хариулт бол – Дуртай дургүй хоёрын дундаж гэж хэлж болохоор байна. Иймд ямар үед хэрхэн яаж хандахаа мэддэг бололтой.


Та шүүмжлэлд хэрхэн ханддаг вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.