Америкийн дуучин Мэрайя Кэри энэ зун нөхөрт гарна. Байнга л анхаарлын төвд байгаад сурчихсан тэрбээр Австралийн тэрбумтан Жэймс Пэкер тэр хоёрын хуримын ёслол энэ оны гол үйл явдал болоосой хэмээн хүсчээ. Ингэхдээ тэд хувийн арга хэмжээгээ олон нийтийн хүртээл болгохоор шийдэв. Тэдний хуримын ёслолыг бодит шоу хэлбэрээр үзэх боломжтой.
Эх сурвалжуудын өгүүлж байгаагаар Пэкер хувийн амьдралыг нь хэн хүн үзээсэй гэж анхандаа хүсээгүй гэнэ. Мань хүн хэзээ ч өөрийн хувийн амьдралыг хүмүүст дэлгэдэггүй байсан билээ. Гэвч Мэрайя түүний амьдралыг өөрчилж орхисон юм. Одоо мань хүн сүйт бүсгүйдээ буулт хийж байгаа бөгөөд реалити шоуны од болохыг зөвшөөрсөн аж. Эх сурвалж www.wikimon.mn