Америкийн NBA-ийн хамгийн алдартай тамирчдын нэг Коби Брайнт өнгөрсөн гуравдугаар сард болсон тоглолтуудын үеэр баг зүүж гангарч байсныг та бүхэн санаж байгаа байх. Тэрээр эхлээд тунгалаг, дараа нь хар өнгийн баг зүүж гангарч байсан. Тэгээд ч энэ нь гангараа гэхээсээ илүүтэйгээр гэмт хэрэгтэн этгээд шиг харагдуулж байсныг тухайн үед хэвлэлүүд бичиж байсан.
Харин өнөөдөр өнөөх хуванцар баг нь дахиад олон нийтийн анхаарлын төвд орлоо. Алдарт сагсан бөмбөгчин Брайнтийн гэр бүлийн сайн санааны сангийн орон гэргүй хүүхдүүдэд туслах ажилд нэмэр үзүүлэх зорилгоор хуванцар багаа eBay сайтад тавьж дуудлага худалдаанд оруулжээ. Долоо хоногийн өмнөөс тус сайтад тавигдсан багийг авах саналаа 20 хүн нийт 129 удаа ирүүлжээ.
Ингээд өчигдөр хаагдсан дуудлага худалдаагаар Коби Брайнтын гангарааны багийг нэрээ нууцалсан шүтэн бишрэгч нь 67 мянган ам.доллараар худалдан авсан байна. Алдарт тамирчин дуудлага худалдаанаас олсон бүх орлогыг орон гэргүй хүүхдүүдэд туслахад зориулна гэжээ.
Т.БАЯРАА