Эрэгтэй эмэгтэй хүмүүс ямар ялгаатай вэ?

Эрэгтэй, эмэгтэй хүний зан араншин, сэтгэхүй, зөн билэг, бие организм, аливаад хандах хандлага нь байгалиасаа өөр өөр байдаг. Тиймээс бид та бүхэндээ хүмүүсийн өмнө нь огтхон ч анзаарч байгаагүй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын ялгаануудыг танилцуулж байна.

pickupline1

Тэд хувцсаа тайлахдаа

Та эсрэг хүйстнийхээ цамц болон футболкаа хэрхэн тайлж байгааг анзаарч байсан уу?. Эрчүүд гараа толгойныхоо ард аваачин нуруу талаасаа хувцасныхаа захаас татаж, тайлдаг. Харин эмэгтэй хүмүүс, эсрэгээрээ гараа гэдэс, хэвлий тус газраа зөрүүлэн хувцасныхаа хормой хэсгээс татаж, тайлдаг. Хэдийгээр эрчүүд дээрх хоёр хувилбарыг хоёуланг нь ашигладаг ч эмэгтэйчүүдийн хувьд бол дээрх “арга барилдаа үнэнч”ажээ. Яагаад?

Эмэгтэйчүүдийг тэгж сургасан болохоор хувцсаа тэгж тайлдаг юм биш. Үүнийг эрт дээр үеэс эмэгтэй хүмүүс урт, шулуун, заримдаа бие хэт барьсан хувцас өмсдөг байснаар тайлбарлаж болно. Мэдээж бие барьсан даашинзыг мөрнөөсөө татаад тайлна гэж байхгүй. Харин хормойноосоо татаж тайлсан нь илүү эвтэйхэн. Тэгэхээр эрчүүдийн хувьд тайлбар ойлгомжтой болж байгаа байх. Ямар ч зууны үед эрчүүд бие барьсан, шал шүргэсэн урт хувцас, хэрэглэл огт өмсч эдэлж байгаагүй. Зарим үндэстний эмэгтэйчүүд ажил, амьдрал, орчин нөхцөл, уур амьсгалын нөлөөгөөр өмд өмсөх шаардлагатай байсан ч дээгүүрээ мөн л уртавтар, бие барьсан хувцастай байв. Харин эрчүүдийн хувьд цээжин хэсгийн өмсгөл нь хэзээд өргөн, халхгар, чөлөөтэй, богино байсан. Тиймээс мөр, зах хэсгээсээ татаад л тайлчихна.

Тэд хувцсаа тайлахдаа

2Тэд хувцсаа өмсөхдөө

Эмэгтэйчүүд эхлээд цамцаа, дараа нь өмд эсвэл банзалаа өмсдөг. Харин эрчүүд үүнийг эсрэгээрээ хийдэг байна. Үүнийг магадгүй олонхи эмэгтэйчүүд гэр орондоо цээжин биедээ хувцастай ч гуя, хөлөө халхлалгүйгээр явах дуртай байдагтай холбон тайлбарлаж болох юм. Гэтэл эрчүүд эсрэгээрээ өмд эсвэл шорттой хэрнээ цээж нүцгэн байх дуртай. Нэг хошин жишээ дурдахад хэрэв эрэгтэй нууц амрагийндаа байж байхад нөхөр нь эргэж ирсэн тохиолдолд хамгийн түрүүнд өмд рүүгээ гар сарвайдаг гэнэ. Тэгэхээр эмэгтэйчүүдийн хувьд цамцаа шүүрдэг байж таарах нь.

Тэд хувцсаа өмсөхдөө

3Тэд харахдаа

Эрэгтэй,эмэгтэй хүмүүс ижил зүйлсийг өөр өөрөөр хардаг гэвэл итгэх үү? Учир нь тэдний нүдний бүтэц өөр. Өөрөөр хэлбэл өнгө ялгах үүрэгтэй конус эсийн тоо хэмжээ харилцан адилгүй байдаг гэнэ. Өнгөт конус эсийн эх үүсвэр болсон Х-хромосом эмэгтэй хүнд хоёр байдаг. Харин эрчүүд спектрийн үндсэн элементүүдийн тухай ойлголт ихэвчлэн улаан, цэнхэр, ногоон өнгөн дээр тогтдог ажээ. Харин эмэгтэйчүүд эдгээр дээр нэмээд зааны ясан цагаан, далайн давалгаа мэт цэнхэр, нил ягаавтар, самрын ногоон гэх мэт өнгөнүүдийг ялгадаг байна.
Эмэгтэйчүүдийн нүдний өнгө ялгах конус эсийн хэмжээ эрчүүдээс илүү төдийгүй захын хараа нь эрчүүдийнхээс өргөн ажээ. Эрчүүдийн тархи нь зөвхөн товч тодорхой, өмнөө байгаа зүйлсийг л харах “хонгил” харааны үүргийг хангах мэдээлэл өгөх тул эргэн тойрныхоо зүйлсийг бинокль дуран мэт хүлээн авдаг байна. Тэгэхээр эрчүүд алсад харагдаж байгаа шар айрагны мухлагын хаягийг олж харсан хэрнээ шүүгээ эсвэл хөргөгчинд дотор “хаа нэгтээ” байгаа зүйлийг олж хардаггүй нь ийм учиртай ажээ. Дараах жишээн дээрээс харцгаая.

Эрэгтэй: Масло хаана байна?
Эмэгтэй: Хөргөгчинд
Эрэгтэй: Би хөргөгч онгойлгоод зогсч байна, масло алга л байна даа
Эмэгтэй: Байгаа, би наана чинь 10 минутын өмнө хийсэн
Эрэгтэй: Байхгүй байна, чи өөр газар тавьчихсан юм биш үү.
Энэ хөргөгчинд чинь ямар ч масло алга гэж хэлээд байна.

Эрэгтэйг ингэж хэлсний дараа эмэгтэй гал тогооны өрөө рүү орж хөргөгч рүү гараа сунгаад яг л ид шидтэн шиг масло гаргаад ирнэ. Учир нь эмэгтэйчүүд аливааг тоймлон харах чадвараараа илүү хөдөлгөөн хийлгүйгээр хөргөгчний уудам орон зайнаас харцаа нэг зүйл дээр төвлөрүүлсэн хэрнээ хэрэгтэй зүйлсээ “шүүж” чадаж байна. Харин эрчүүдийн хувьд нүднийхээ алимыг баруун зүүн, дээш доош хөдөлгөн орчноо “сканердсан” хэрнээ объектыг олж харахгүй байна. Эрэгтэй эмэгтэй хүний байгалиас заяасан харааны энэ онцлог бидний амьдралд чухал нөлөө үзүүлдэг. Даатгалын компаниас гаргасан статистикаар: эмэгтэй жолооч эрэгтэй жолоочийг бодвол замын уулзвар дээр хажуу талаас орж ирсэн осолд орох нь харьцангуй бага байдгийг тогтоожээ. Харин тэд орон зайн баримжаа сул хөгжсөн тул зогсоолд параллель маягаар машинаа байрлуулах үед бэрхшээл тохиолдох нь элбэг юм байна.

Тэд харахдаа

4Тэд сонсохдоо

Эмэгтэй хүн өндөр давтамжтай дуу чимээг ялгах гайхалтай чадвартай. Учир нь эмэгтэй хүний тархи байгалиасаа хүүхдийн дуу хоолойг ялгаж танихаар программчлагдсан байдагтай холбоотой. Тэд алсад дуугарч байгаа муурын зулзагын дууг ч сонсч чадна. Харин эрчүүдийн хувьд гайхалтай орон зай баримжаалах чадварынхаа ачаар муурын зулзага хаана байгаа гэдгийг нь мэдэж чаддаг. Тиймээс эмэгтэй хүн дуу чимээг сайн ялгаж, харин эрчүүд тэр дуу хаанаас гарч байгааг тодорхойлж чаддаг ажээ. Амьтдын гаргаж байгаа дуу чимээг тодорхойлох, дуурайх чадвар нь эрчүүдийг сайн анчин байхад хүргэдэг юм байна.

Тэд сонсохдоо

5Иргэний үүргээ биелүүлэхдээ

Судалгаагаар: эрэгтэй хүмүүс улс төр ярих тун дуртай ч, сонгууль өгөхөөр явахдаа хойрго хандана. Харин эмэгтэйчүүд эсрэгээрээ. Тэд барагтай л бол улстөрийн талаар үг унагахгүй ч сонгуулиа заавал өгдөг юм байна.

Иргэний үүргээ биелүүлэхдээ

6Тэд эвшээхдээ

Эрэгтэй хүн эвшээх үедээ амаа нударгаараа дардаг бол эмэгтэй хүн ихэнхдээ алгаараа дардаг.

Тэд эвшээхдээ

7Тэд ахуйн тал дээр

Эмэгтэй хүн шар айрагны тагыг нээхдээ заавал бөглөө онгойлгогч ашигладаг бол эрчүүд гартаа таарсан дурын хатуу биет ашиглаад онгойлгочихдог байна. Үүнд тэдний шүд ч хамааралтай. Жишээ нь та асаагуур ашиглан лонхны бөглөө мулталчихдаг эмэгтэйг харж байсан уу?

Тэд ахуйн тал дээр

8Тэд суухдаа

Эмэгтэй хүн суухдаа өвдгөө нийлүүлж, хөлөө зөрүүлж эсвэл параллель байрлалд аваачдаг. Бүр өмдтэй байсан ч гэсэн шүү. Харин эрэгтэйчүүд өвдгөө салгаж эсвэл ачиж суудаг байна.

Тэд суухдаа

9Тамхи татахдаа

Эрчүүд тамхийг шүд эсвэл амандаа зууж угсруулан татдаг бол эмэгтэйчүүд огт ингэдэггүй. Тэд тамхиа нэг сорчихоод амнаасаа тамхиа авч утааг нь үлээдэг. Эрчүүд гурван хуруугаараа тамхиа барьдаг бол эмэгтэйчүүд хоёр хуруугаараа хавчиж татдаг ажээ.

Тамхи татахдаа

10Тэд бүс бүслэхдээ

Эмэгтэй хүмүүс халаадаа хүйснээсээ дээгүүр бүсэлдэг бол эрчүүд хүйснийхээ доогуур бүсээ уядаг байна.

Тэд бүс бүслэхдээ

 

 


Эрэгтэй эмэгтэй хүмүүс ямар ялгаатай вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.