“Путины ертөнц”

ОХУ-ын Красноярск хотод “Ерөнхийлөгч” нэртэй өвөрмөц зоогийн газар нээгджээ. Өнгөрсөн гуравдугаар сард нээгдсэн тус газрыг гаднаас нь хараад хэн ч өвөрмөц гэж хэлэхгүй ч “Ерөнхийлөгч”-ийн босгыг алхах төдийд л ОХУ-ын төрийн тэргүүний зураг угтах юм.

Владимир Путины хүүхэд ахуй цагаас эхлэн Кремлийн дарга болох хүртэлх амьдралын замналыг эндээс харах боломжтой.

“Түнштэйгээ хамтран шинэ зоогийн газар нээх саналаа хэлэлцэн, бид үйлчлэгчдийг татах өвөрмөц газар нээхээр шийдсэн. Энэ үед бид Оросын хамгийн нөлөө бүхий улс төрч болох Путины сэдвээр нээгдсэн үйлчилгээний газар байхгүй гэдгийг олж мэдсэн юм. Манай “Ерөнхийлөгч” зоогийн газрын санаа ингэж төрсөн” хэмээн тус зоогийн газрын дарга, 26 настай бизнесмэн залуу Дмитрий Жданов хэллээ.

Путины зургуудаас гадна сонирхол татах бас нэгэн зүйл нь “Ерөнхийлөгч” зоогийн газрын ариун цэврийн өрөө. Энд АНУ-ын төрийн далбааны өнгөтэй шалны хивс, Ерөнхийлөгч Барак Обамагийн зурагтай ариун цэврийн цаас бий.

Мөн Германы канцлер Ангела Меркель, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон, Украины Ерөнхий сайд асан Арсений Яценюк нарын зургийг ариун цэврийн өрөөнд өлгөсөн бөгөөд хэн дуртай нь эрээчиж, дуртай зүйлээ бичиж болох аж.

Энэ талаар “Би барууны улс төрчдийг үзэн яддаггүй. Энд ямар ч хувийн үзэл бодол байхгүй, энэ бол зүгээр л бизнес” гэлээ.

Х.Көгершин | GoGo.mn


“Путины ертөнц”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex