Үр тогтох боломжтой өдрүүдийг тооцоолох аргуудаас

29e051ebfee39380bigДурлалт хосууд үр тогтох боломжтой өдрүүдэд бэлгийн харьцаанд орох нь жирэмсэн болох хамгийн өндөр магадлалтай өдрүүдэд тооцогддог.
Хэрэв бэлгийн харьцаа эмэгтэйн өндгөн эс боловсрон гадагшлах өдөртэй давхацвал жирэмслэх магадлал 40%-тай бол ойролцоох өдрүүдэд магадлал 25-30% хүртэл буурна. Харин өндгөн эс хэвлийн хөндийд хаягдахаас 4-6 хоногийн өмнөх бэлгийн харьцааны үед жирэмслэх магадлал 10%-тай л байдаг.

Тиймээс өндгөн эс боловсрохыг тооцоолох хэд хэдэн аргуудыг тайлбарлая:

arifmatik-argaАрифметик арга
Эмэгтэй та 6-12 сарын хугацаанд өөрийн биений юмны эхэлж дууссан өдөр болон үргэлжлэх хугацааг тэмдэглээрэй. Хамгийн богино мөчлөгөөс 18, хамгийн уртаас 11-ийг хасна.

Ж: хамгийн богино 25 хоног, хамгийн урт нь 30 хоногийн мөчлөгтэй байхад тооцоолол хийвэл /25-18=7, 30-11=19/ үр тогтох хамгийн боломжтой үе нь 7-19 дахь хоногууд таарч байгаа бөгөөд энэ арга нь хамгийн ойролцоо тооцоолох арга юм.
haluunii-argaХалууны арга
Өглөө бүр орноосоо босолгүй шулуун гэдэсний халуунаа үзэж тэмдэглээрэй. Халууны өөрчлөлтийг 3-6 сарын хугацаанд хийж судлана.

Тухайн аргаар шулуун гэдэсний халуун өндгөн эс гадагшилж байх үед хамгийн бага хэмжээ хүртэл буураад аажмаар нэмэгддэг юм. Үр тогтоход хамгийн боломжтой үе нь өндгөн эс боловсрохоос 4-6 хоногийн өмнө буюу шулуун гэдэсний халуун нэмэгдсэнээс хойшхи 1-2 дахь өдөр юм.

Өндгөн эс боловсорсон өдрийг оролцуулаад үр тогтох магадлалтай өдөр нь нийтдээ 5-9 хоногийн хооронд хэлбэлздэг. Ихэнх эмэгтэйчүүдэд өндгөн эс дараагийн биений юм ирэхээс өмнө 12-13 дахь хоногт боловсордог байна. Энэ арга тийм баталгаатай бус ч нарийн баримталж чадвал найдвартай арга аж.

Мэдрэхүйн арга
Эмэгтэйн үтрээнээс ялгарч байгаа салианы шинж чанар өндгөн эс боловсорч байгааг тодорхой хэлдэг. Энэ өдрүүдэд шүүрэл илүү шингэн наалдамхай болж хувирдаг бөгөөд энэ аргыг бусад аргуудтай хамтад нь тооцож хэрэглэх нь зөв.
himiin-argaХимийн арга
Биений юмны мөчлөгөөс хамаарч шүлс ба бусад биологийн шингэнд эстроген дааврын түвшин өөрчлөгддөгийг тогтоосон байна. Мөчлөгийн эхний үед түүний цус шингэн дахь хэмжээ аажим нэмэгдэж өндгөн эс боловсорсон өдөр хамгийн дээд хэмжээндээ хүрээд дараагийн биений юм ирэх хүртэл аажимдаа буурдаг онцлогтой. Биед эстрогены хэмжээ их байх тусам шүлсэнд агуулагдах давсны хэмжээ ихэсдэг аж.

Тиймээс шүлсний дуслыг тавиур шилэн дээр дусааж хатаахад өндгөн эс боловсрох тусам давсны ширхэгүүд талстжиж оймын модны навчны хэлбэртэй болох нь өндгөн эс боловсорсны дохио болдгийг практикт ашигладаг байна.

Тухайн шинж нь өндгөн эс боловсрохоос 3-4 хоногийн өмнө илэрч оргил өдөр нь хамгийн тод илэрч дараагийн 3-4 хоногт алга болдог учир үр тогтох боломжтой, боломжгүй үеийг шүлсний микроскоп шинжилгээгээр тогтоож болдог байна.


Үр тогтох боломжтой өдрүүдийг тооцоолох аргуудаас
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.