Таныг нас барахад сошиал аккаунтыг чинь яадаг вэ

facebook-stockФэйсбүүк байгуулагдаад арваадхан жил өнгөрч байгаа ч 30 сая хэрэглэгч нас барсан ч аккаунтууд нь идэвхтэй хэвээрээ байна. АВС агентлагийн дамжуулснаар өдөрт Фэйсбүүкийн 8000 хэрэглэгч нас бардаг гэхээр үүнийг дагаад Твиттер, Инстаграмд ч гэсэн ижил хэмжээний үзүүлэлт гарна. Таны дотны, хайртай хүн нас барсан ч аккаунтынхаа нэвтрэх нэр, нууц үгийг нууц хэвээр нь үлдээдэгт л хамаг учир оршиж байгаа аж. Хүний хувийн нууцыг хамгаалах журмыг дээрх компаниуд ягштал мөрддөг тул талийгчдын орон зайд хэн ч нэвтэрч чадахгүй хэвээрээ л байгаа юм. Хариуцагч байгууллагад нь хандаж, тухайн аккаунтыг хүчээр устгалаа ч дотор нь агуулагдах мэдээллүүдийг дахин сэргээх боломжгүй болно. Тэгэхээр дараах мөрдлөгийг уншиж, ямар арга хэмжээ авахаа олж мэдээрэй!

Фэйсбүүк

Салбартаа дэлхийд хамгийн том нь болох тус компанийн зүгээс хэрэглэгч нас барсан үед ар гэрийнхнийх нь саналаар дурсгал мөнхжүүлэх эсвэл бүр мөсөн устгах арга хэмжээ авна. Түүнээс гадна хойд насны үйлчилгээг үзүүлж болох гэнэ. Ингэхийн тулд хэрэглэгчийн ар гэр, найз нөхөдтэй “Өвийн гэрээ” байгуулж, тухайн аккаунтыг хязгаарлагдмал нөхцөлд ажиллуулах боломж бүрдүүлж өгөх юм. Фэйсбүүкээс өвийн гэрээний дагуу тухайн профайлын дусргалыг мөнхжүүлсэн бичиглэлийг устгах боломжгүйгээр таймлайн дээр нь байрлуулсны дараа, ар гэрийнхэнд нь уй гашуу илэрхийлэх, эргэн дурсах нийтлэл оруулах эрхийг олгоно.

Твиттер

Твиттерийн хувьд тухайн аккаунтын эзнийг төлөөлөх эрх бүхий хуулийн этгээд болон ар гэрийнхнийх нь хүсэлт, шаардлагын дагуу идэвхгүй болгох журамтай. Тус цахим хуудсанд бурхан болоочдын аккаунтыг устгах хүсэлт хүлээн авдаг салбар байдаг юм байна. Энд хүсэлт гаргагч нь өөрийн иргэний үнэмлэх болон талийгчийн нас барсаныг батлах тодорхойлолтын хуулбарыг илгээхэд л хангалттай.

Инстаграм

Зургаар дагнасан Инстаграмд ч гэсэн Фэйсбүүктэй адилхан аккаунтын дурсгалыг мөнхжүүлэх бодлого баримталдаг. Гэхдээ жаахан ялгаа бий. Нас барсан хэрэглэгчийн лайк, дагагчид, таг, нийтлэл, комментуудад өөрчлөлт оруулахгүйн тулд мөнхжүүлсэн профайлд нэвтрэх эрх олгодоггүй. Нас барсан хэрэглэгчийн аккаунтаас хуваалцсан мэдээллүүд харагдах ч мөнхжүүлсэн гэдэг утгаараа хайлт хэсэг дээр илэрдэггүй онцлогтой.

Цахилгаан шуудан

Гүүгл компанийн эзэмшдэг ЖиМэйлийнхэн нас барсан хэрэглэгчийн гэрийнхэнд цахилгаан шуудан доторх мэдээллийг үзэх, ашиглахыг нээлттэй зөвшөөрнө. Устгах хүсэлтэй байгаа бол “Аккаунт идэвхгүй болгох” хэсэгт хүсэлтээ гаргахад идэвхгүй байх тодорхой хугацааны дараа бүр мөсөн устах ёстой.

Яхоо компанид ч гэсэн ойр дотны тань хүн нас барсан тохиолдолд цахилгаан шуудангийн хаягийг устгах үйлчилгээ бий. Хэрэв таныг хүсвэл доторх мэдээллийг нь хуулж өгдөг.

Эпплийн АйКлауд, АйТьюнсийн хувьд арай өөр журамтай. Хэрэглэгч үйлчилгээ авах хүсэлтээ анх гаргахдаа “Нас барсан тохиолдолд Эппл Айди болон түүнд агуулагдах контентийг бусдад шилжүүлэхгүй, шууд устгах”-ыг зөвшөөрсөн байдаг тул ар гэрийнхэн нь нас барсаныг тодорхойлох албан бичгийг үзүүлснээр шууд устгана.


Таныг нас барахад сошиал аккаунтыг чинь яадаг вэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex