Захидал: Мисс ээжүүд

13082769_1086661894689692_1042181355299340187_n

“Одоогоос арван жилийн өмнө би нөхрөөсөө салж гэр бүлийнхээ аж амьдралыг залгуулах их ажилд ганцаараа ханцуй шамлан орж байлаа. Гэрт орж эм гадаа гарч эр гэдэг үгийг яс махандаа тултал мэдэрч уйлах үедээ ганцаараа уйлж, дуулмаар санагдвал амандаа бувтанахаас илүүгүй л явлаа. Дөрвөн хүүхдээ тэжээхийн тулд өдөр шөнөгүй дөрвөн мөчөө цуцтал ажилладаг байсан ч идэж уухаас илүү гардаггүй юм билээ. Гэр хорооллын мухарт хуучны модон байшиндаа өглөө орой бүр дөрвөн хүүхдийнхээ хоолыг хийж, шал зүлгэж ирсэн ч амьдрал намайг харж үзээгүй. Ажлаас минь орон тоогоор цомхотгож миний оронд хэлтэй устай, их сургуулийн дипломтой залуухан бүсгүйг ажилд авсан. Би барилгын инженерээр коллеж төгссөн ч гэлээ ганц ч удаа мэргэжлээрээ ажиллаж үзээгүй хүн. Олон жил төрийн байгууллагад үйлчилгээний ажилтан хийж хүний хөл гарт гүйх зарц шиг л амьдарсаар ирсэн.
Эр нөхрөөсөө яагаад салсан юм бэ гэж үү? Өнөө л нэг архинаас болоод… Би үр хүүхдүүдээ хэрүүл зовлонгүй, зодоон нүдээнгүй ядаж сэтгэл амар амьдруулахыг хүссэн юм. Өлөн зэлмэн ходоодтой байлаа ч гэсэн өршөөх уучлах сэтгэл зүрхгүй болчих вий гэж айсан юм. Эр нөхөр минь тийм ч муу хүн байгаагүй ээ. Зүгээр л амьдралд хэтэрхий бууж өгөмтгий, сэтгэлийн хатгүй, архинд толгойгоо мэдүүлчихсэн л байсан. Намайг хамаг хувцсыг нь цүнхэнд чихэж өгөөд гаргахад юу ч хэлэлгүй үүрч аваад л өөрийнхөө төрсөн нутагруу яваад өгсөн. Уг нь би намайг аргадаад, үр хүүхдээ бодоод ядаж хотоос холдохгүй байх гэж дотроо найдаж л байлаа. Гэтэл нэг л мэдсэн манай гэр бүл ганцхан хүний цалин харж ганцхан ээжийн гар харахаас өөр аргагүй хүндхэн үетэй нүүр тулгарсан.
Би хүүхдүүддээ л их баярлаж явдаг. Тийм хүнд хэцүү үед ээжийгээ ойлгож өлссөн байлаа ч хоол нэхэлгүй, багадсан байлаа ч хувцас гуйлгүй, нэг нэгнийхээ уранхай ноорхойг нөхөж өлссөн нэгнийхээ ходоодыг айлаас хоол гуйж байгаад цатгаж өгдөг байсан тэр их тэвчээр, амьдралын тэмцэлд нь талархаж явдаг юм. Би угаасаа муу ээж байсан. Хэрвээ бүр эхнээс нь хөөж бодох юм бол бүгд л миний алдаанаас эхэлсэн юм.
Одоогоос 22 жилийн өмнө нөхөртэйгөө суух үедээ би амьдралын талаар гүн гүнзгий бодох хэрэгтэй байж. Эр нөхрөө сайн шинжиж дүгнэн тэр хүнийг сайн мэдэж, ойлгож бас хүмүүжүүлэх их ухаан тээх хэрэгтэй байж. Ээж минь надад хэлж л байсан.
“Чи хол нутгийн хүнтэй суух гэж зүтгээд байх юм. Энэ хүний талаар чи юу мэдэх вэ? Хамтдаа нэг оронд ороод л хайр бий болчихдог юм биш. Хэдэн арван жил ханилсан мөртлөө нэг нэгнээ таниж чадахгүй хоёр тийшээ болсон хүмүүс хэдэн мянгаараа байна. Чи тэр хүнээ ядаж юуны төлөө амьдардаг, юу хийх дуртай, ямар муу зуршилтай, яаж залж чиглүүлэх хэрэгтэй талаар мэдэх үү? Эр хүн амьдралыг үүрч явдаг бол эхнэр хүн чиглүүлж явдаг юм шүү! Хамгийн гол нь харамсах вий. Чи өөрөө л мэд.”
Тэр үед ээжийг хатуу үг л хэлж байна даа гэж бодсоноос биш хэрэгтэй зүйл яриад байгааг нь ойлгох тархи байсангүй дээ. Намайг явахын өмнөх өдөр аав маань шөнөжин надтай ярилцаж байлаа. Тэр их ярианаас одоо толгойд нэг л зүйл бүтэн үлдсэн байна.
“Чи аавыгаа хүчтэй учраас энэ амьдрал ийм сайхан байна гэж боддог уу? Гэхдээ ээж чинь мундаг учраас л би ийм хүчтэй харагдаж байгаа юм. Ээж чинь надад үр хүүхдийнхээ төлөө амьдрах ёстойг ойлгуулах гэж амьдралынхаа арван жилийг үрсэн хүн. Хайран сайхан залуу насаа шүү дээ. Хайрлаж дурлалгүй яах вэ? Залуу нас хүн бүхэнд л байдаг зүйл. Харин ханилж амьдрал бүтээнэ гэдэг чинь их ухаан шаардана. Бүх л хүчтэй эрчүүд өөрийнх нь ард байгаа эмэгтэй хүнээс шалтгаалдаг. Ээжийн чинь өсгөсөн 6 хүүхэд бас дээр нь нэмээд 50 хүрч байгаа намайг нэмбэл үүрч яваа ачааг нь хэмжих боломжгүй. Хэрвээ аавынхаа гэрээс холдох гэж, сургууль төгсөөд бие даах ёстой гэж бодоод эндээс зугтах шахам явж байгаа бол ахин дахин сайн бодоод үз. Хүн шаварт зоогдсон бол тэр газраас гаран гартлаа шавартайгаа л тэмцэлдэнэ. Харин гарсан хойноо тэнд анхнаасаа орох хэрэггүй байсныг ойлгодог юм. Ээж чинь чамайг болиулаад өгөөчээ гэж намайг ятгасан. Харин аав нь чамайг өөрөө мэддээ л гэж хэлнэ. Харин нэг зүйлийг санаарай. Хэрвээ эр нөхөртөө хариуцлага үүрүүлж, зовлон даалгуулж сургахгүй юм бол тэр бүх зүйлээ чи өөрөө үүрч явахаас өөр аргагүй болно шүү!”
Яагаад тэр үед аав ээж хоёр минь мэдсэн юм шиг ийм зөвлөгөө өгөөд байсан юм бол доо гэж одоо ч гайхдаг. Гэхдээ би амьдралд бууж өгөөгүй ээ! Одоо би гурван салбартай барилгын материалын дэлгүүр ажиллуулж дөрвөн хүүхэд маань ээждээ туслаад сайхан л амьдарч байна. Харин саяхан салсан нөхөр маань нутагтаа өөд болсон талаар таагүй мэдээ дууллаа. Бас л өөрийгөө буруутгах гээд байх юм. Залуу насандаа хамтдаа бүгдийг бүтээнэ гэж гараас нь атгаж амьдрал уруу зүглэсэн мөртлөө замын голд нэгнээ орхисон юм шиг мэдрэмж төрөөд байна. Ер нь тэгээд хайр дурлал байсан ч байгаагүй ч нэг нэгнийхээ төлөө амьдрах сэтгэл, зүтгэл байх юм бол юуг л бол юуг л бүтээж болдог. Хэрвээ гучин насанд минь одоогийн тавин нас шиг ухаан бас энэрэх уучлах сэтгэл байсансан бол би гэр бүлээ аварч чадах байлаа. Хүмүүс намайг чи өөрийгөө битгий буруутга, чи буруугүй гэж хэлдэг. Гэхдээ би буруутай. Хэн нэгэн хүн намайг энэ амьдрал руу түлхээгүй. Би өөрөө гүйж орсон. Хэн нэгэн хүн надад нөхөр сонгож өгөөгүй. Би өөрөө түүнийг сонгосон. Хэн нэгэн танихгүй хүнтэй би амьдрал эхлүүлээгүй. Би хайртай байсан учраас хамтдаа бүгдийг эхлүүлсэн. Хэрвээ надад багахан ухаан өчүүхэн хүч байсан бол би энэ амьдралыг элэг бүтэн авч явж чадах байсан.
Яг үнэндээ нөхрөөсөө илүү би өөрөө хүчгүй байсан юм билээ. Хэн нэгний эхнэрийн өмссөн зүүснийг ярьж, яаж баян тансаг амьдрах талаар ярихаас биш эр нөхрийнхөө юу хүсээд, юу бүтээх гээд байгааг нэг ч удаа бодож байсангүй. Аз жаргалыг их хямдхан зүйлээр би харж байж. Хүүхнүүд минь сайн бодож байж урагшаа алх. Хэрвээ аль хэдийн алхчихсан бол сайн бодож байж нүүдэл хий. Гэрлэлтээ салгалаа гээд эргээд амьдрал сайхан болохгүй. Чи өнөө л ачаагаа үүрээд л алхана. Бүх зүйлийг өөрөө болгож бүтээж байгаа гэж бардаж ориллоо гээд хэн ч чамайг сонсохгүй. Учир нь тэр ачааг чи л өөрөө нуруун дээрээ үүрчихсэн. Түүнээс биш хэн нэгэн чамайг тамлаад зовоогоод зарцлаад байгаа хэрэг биш шүү дээ. Одоо ингээд ганцаараа хөгширч, ганцаараа цайгаа ууж, ганцаараа орондоо орох тоолондоо өөрийнхөө тэнэг залуу насыг зэмлэмээр санагддаг юм. Бас хэдэн хүүхдээ хадамд гаргахдаа нүүрээ улалзуулан ганцаараа сууна. Тэд нарт маань ч амаргүй л байдаг. Нүднээс нь харагддаг юм. Хүчирхэг эмэгтэй хүн л гэр бүлээ аварч үлддэг харин сул дорой нь түүнийг таллаж хуваадаг. Би үүнийг өөрийнхөө зүрхний гүнээс тархины булангаас гаргаж та нартаа уудлаж байна. Би алдсан. Харин чи алдаж болохгүй. Бусдын алдааг ахин батлах хэрэггүй. Харин бусдын алдаанаас суралцаж өөрийнхөө алдааг олж хараад засах хэрэгтэй.”

 


ТА ӨӨРТ ТОХИОЛДСОН ЯВДАЛЫГ УНШИГЧИДТАЙ ХУВААЛЦАЖ ЯРИЛЦАХЫГ ХҮСВЭЛ medee99@yahoo.com ХАЯГААР ЗАХИДЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ!

ТА БҮХЭН БИДЭНД СЭТГЭЛ ЗҮРХНИЙ АСУУДЛАА УУДЛАН ЗАХИДАЛ ИРҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙГ ХҮНДЛЭН ЧИН СЭТГЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ ХАРАМГҮЙ ӨГӨХИЙГ ХҮСЬЕ

ХҮНДЭТГЭСЭН

WWW.MISS.MN

Захидал: Мисс ээжүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex