30 настайдаа амжилтад хүрэхийн тулд 20 настайдаа сурах ёстой зүйл

phpN0QJ0z-25042016-1461547871-1075927953“Мөнгө: Тоглоомд тэргүүлэгч нь бай-Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх долоон алхам” номын зохиолч Тони Роббинсийн хэлсэн сонирхолтой зөвлөгөөг хүргэж байна. Хүн 30 настайдаа амжилтад хүрч, сайхан амьдрахын тулд 20 настайдаа юу сурсан байх ёстой вэ?

“Хэрвээ 30 настай байж аливаа зүйлд дөнгөж сонирхогчийн түвшинд хэвээр байх юм бол, амьдрал тийм ч амар байхгүй. Харин дөнгөж 20 гарч яваа бол чамд боломж бий. Ямар нэг зүйлийг чин сэтгэлээсээ хүсэж, ямар нэг зүйлийг бусдаас илүү чаддаг болох зорилго тавих хэрэгтэй.

Илүү чадвартай, илүү чаддаг болсон байх ёстой. Хэрвээ амжилтад хүрэхийг хүсэж байгаа бол ямар хүнд үйлчилмээр байна гэдгээ эхлээд мэд. Өөрийнхөө бүтээгдэхүүн, үйлчилгээнд санаа зовох шаардлагагүй. Харин чиний бүтээгдэхүүн үйлчилгээг авах нэгний түвшинд хүрч очихыг тэмүүл.

Жишээлбэл том компаниудын захирлуудад санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг, эсвэл зөвхөн чи л тэр хүмүүсээс ярилцлага авдаг болохыг хүсэж байвал тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн авьяас чадвар чамд байх ёстой.

Хэрвээ ямар нэг зүйлд мэргэжилтэн болж чадах юм бол… гэрэл зураг авдаг ч бай, удирдагч болсон ч бай, санхүүч болсон ч бай тухайн зүйлдээ чи хамгийн шилдэг нь болж чадна.

Сонирхогчоос мэргэжилтэн болох хүртэл зүтгэ. Өнөөдрийн бидний хурдтай амьдрал хүмүүст аливааг хурдтай хийж, шинээр эхлүүлэх нь хамгийн зөв зүйл гэсэн буруу ойлголт төрүүлсэн.

Аливааг шинээр эхлэх нь бид бүгдэд сайхан санагддаг. Шинэ хүнтэй болзож, шинэ ажилд орно. Мэдээж хэрэг дөнгөж эхэлж буй харилцаа аз жаргалтай байх нь ойлгомжтой шүү дээ. Харин чи харилцаагаа улам гүнзгий болгож, ажилдаа улам чадвартай болж, мэргэжилдээ улам сайжирч гэмээнэ юу хүссэнээ хийж чадах хэмжээнд хүрнэ.

Магадгүй чамд 30 нас хаа байсан юм гэж санагдаж болох. Гэвч тун удахгүй цаг нь ирнэ. Чиний бодож байгаагаас ч хурдан ирнэ.


30 настайдаа амжилтад хүрэхийн тулд 20 настайдаа сурах ёстой зүйл
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.