Жүжигчин Анжелина Жолигийн шүтэн бишрэгчид түүний эрүүл мэндэд ихэд санаа зовж байгаа билээ. Хэдхэн сарын дотор тэрбээр маш ихээр эцэж, турсан явдал шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлийг зовоох болсон. Жоли бүсгүйн эр нөхөр Брэд Питт, зургаан хүүхэд нь ч ихэд санаа зовж байгаа. Саяхныг хүртэл энэ жагсаалтад Энжи бүсгүйн аав, нэрт жүжигчин Жон Войтын нэр байгаагүй юм. Тэгвэл одоо мань хүн охиныхоо араас сэтгэл зовних болжээ.
Войт охинтойгоо холбоо барьж, зөвлөгөө юм уу туслалцаа өгөхийг хүссэн ч Жоли эрс эсэргүүцжээ. Энжитэй ярих гээд холбогдож чадаагүй тул Жон эр нөхөр рүү нь утас цохисон аж. Гэтэл түүнд гайгүй ханддаг байсан Брэд татгалзсан хариу өгсөн байна. Питт “Тантай охин чинь эрүүл мэндийнхээ талаар ярихыг хүсэхгүй” гэж хэлжээ.
– See more at: http://www.uls.mn/10002724#sthash.uQWIfBWK.dpuf