
Эх сурвалжууд өмнө нь ч гэсэн Бейонсе, Жэй Зи нарын харилцаанд ан цав суусан хэмээн мэдээлж байсан билээ. Тэгвэл одоо энэ талаар дуучин бүсгүй өөрөө ил тод өгүүлэх болсон аж.Хэд хоногийн өмнө толилуулсан Lemonade гэдэг шинэ цомогтоо Бейонсе эр нөхөр нь түүний араар тавьсан гэдгийг бараг шууд утгаар нь хэлсэн байна.
Hold up гэдэг дуундаа дуучин бүсгүй “Чи ич л дээ. Ийм сайхан хайрыг үгүй хийж орхилоо. Чамаас өөр эрчүүд байхгүй гэж бодоогүй биз дээ? Чамайг хайрлаж байсан охиныг ингэх хэрэггүй. Надад хардах тэнхэл алга. Тэрний оронд солиорсон нь дээр” гэж дуулжээ. Эх сурвалж www.wikimon.mn