Өмнөд Солонгост 35 хайрцаг бүхий 17 мянга 451 капсултай сэргээгч эм БНХАУ-аас орж ирсэн байна. Гэтэл эдгээр эмийн найрлагад нялх хүүхдийн бие махбод орсон тухай өнгөрсөн лхагва гаригт БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Пусан хот дахь шинжилгээний төв лабораторид эмүүдийг шинжлэхэд хүүхдийн цогцсыг боловсруулж эм хийсэн болох нь тогтоогдсон бөгөөд Хятадын Эрүүл мэндийн яамнаас ч тус эмийг Хятад улсад үйлдвэрлэсэн болохыг хүлээн зөвшөөрчээ.
Дээрх сэргээгч эмүүд нь бэлгийн чалх , биеийн дархлаа сэргээж ядаргааны эсрэг үр дүнтэй үйлчилдэг тул маш өндөр үнээр худалдаалагддаг байна.