Аавыгаа чимсэн цэцэг шиг охид

Жүжигчин Д.Хүрэлхүү цэцэг шиг үзэсгэлэнтэй хоёр охиноороо хаа сайгүй гангарч явна. Саяхан нээлтээ хийсэн “Ядуугийн зовлон-2” кинонд урлаг соёлын олны танил бүсгүйчүүд хүрэлцэн ирж, киноны хамт олонд баяр хүргэсний дотор Хүрлээгийн хоёр охин бусдаас илүү содон харагдав.

Том охин Х.Намуун нь аавтайгаа хамт кинонд тоглож шаггүй жүжигчин гэдгээ баталсан. Мөн загварын тайзнаа алхаж, олон ч залуусын харцыг булаасан үзэсгэлэнтэй бүсгүй. Бага охин Х.Сүрэн нь энэ жил дунд сургуулиа дүүргээд буй.

Х.Намуун өөрийн хувийн хуудсандаа аавынхаа уран бүтээлээр хичнээн бахархдаг тухайгаа ийн бичжээ. “Анх 5настайдаа ядуугийн зовлонгийн нээлтийг үзэх гэж ээжийнхээ өвөр дээр нүдээ аньсаар байгаал гарч ирж билээ ккк дараа нь миний аав ийм ядуу хүн юм байхдаа бас ингээд хүнд зодуулчихаж байгаа юмуу гэж бодоод нээх их хямарч байснаа аймар тод санадаг юм.

18жилийн дараа ингээд 2р ангийг нь үзэж байгаадаа маш их баяртай байна. Ааваараа би алхам тутамдаа байнга л бахархдаг л даа. Гэхдээ өнөөдөр бүр их бахархав аймшиг,инээдэм,драма гээд бүхнийг чадагч миний аав юмаа❤❤❤

Хүмүүсийн зүрх сэтгэлд хоногшсон бүтээл гэж үнэхээр сайхан юм. Энэ олон жил болоход бүгд л мартаагүй санан дурсаж одоог хүртэл ярьж байдаг хэхэ. Заза сэтгэл хөдлөөд аймар урт юм биччихлээ бүгдээрээ хүүхэд, залуу насныхаа аймшгийг эргэн дурсаарай.” гэжээ.

cosmopolitan.mn


Аавыгаа чимсэн цэцэг шиг охид
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.