“Мазуур” шилдэг өгүүллэг

146171789757200b897793dТаван эр бага үд гэхэд арваад машин баюу бэлджээ. Дөрвөн км орчимд харагдах төмөр замаар өдрийн галт тэрэг өнгөрч байв. Энэ замаар өдөр шөнөгүй галт тэрэг холхидог авч өдрийн галт тэрэг яагаад ч юм Мазуурт их содон, дотно санагддаг. “Арав хоногийн дараа энэ галт тэргэнд суугаад явна даа. Аравхан хоног л үлдлээ. Өнгөрөхдөө баюуны хашааг нэг сайн харъя. Ямархуу харагддаг бол” Мазуур ингэж бодохдоо 12 жил шоронд суусандаа итгэхгүй байлаа. Чухам ирэх өдрүүд өнгөрсөн цагаас урт… Өглөө ажилдаа гараад нэг мэдэхэд орой болсон, дахиад л өглөө гэсэн ганцхан хэмнэлээр бүтэн 12 жилийг үдсэн гэж бодохоор үнэхээр гайхмаар. Энэ 12 жил би юу бодож явсан юм бол гэж өөрөөсөө асууна. Юу билээ 1977 он. Өнөөдөр 1989 оны 5 сарын 1. Манай сумын “Майн нэгэн”-ий баярын жагсаал явж байгаа болов уу. Уг нь их гоё жагсаал болдог байсан даа. “Орон бүхний пролетари нар нэгдэгтүнII” гэсэн лоозон бариад алхдагсан. Бас дээр нь тагтаа нисгээд мөн ч сайхан… Тэнэг толгой, яагаад тийм сайхан жагсаалд орохгүй гэж зөрүүдлээд байсан юм бол. Жагсаалын эхэнд явдаг болохоор туг барихаас залхуурсан юм болов уу. Энэ өдөр ч миний хамгийн дургүй өдөр дөө. Маргал маань ямархуу хүүхэн болоо бол, хаана байгаа бол, уулзах юмсан гэж бодоход бие нь зарсхийнэ. Бүр уулзсан юм шиг нүүр нь халуу оргино. Эндээс гараад нутаг явах ч дэмий юм байна. Өөр газар л ажил олж хийнэ дээ гэж дотор хүнтэйгээ хөөрөлдөнө.

Өглөө тогтуун байсан цаг агаар бага үдээс муудаж, шороон хавсарга нүдсэн нэг л ёозгүй өдөр. Өдрийн суудлаар ямар хүн ирээ бол гэсэн бодол нь байн байн зам руу нүдийг нь татна. Галт тэрэг өнгөрөөд нэлээд удсаны хойно хоёр хүн доороос өгсөн явааг харлаа. Хамт ажилладаг нөхөр нь “хоёр ганган хүүхэн” гэж шивнэх мэт хэлэв. Өндийн харвал толгойгоо пансан алчуураар ороосон хоёр хүүхэн сугадалцаад ирж явав. Нэг нь хавар намрын гэмээр богино цэнхэр куртик өмссөн бол нөгөө нь хормойн салхинд дэрэвсэн улаан өнгийн урт цув өмсжээ. Тэд нар баюуны хашааг тойрон захиргааны жижиг байшинг зүглэв.

-Хүүе бүсгүй танилцъя, хөөрхөн хүүхэн чамайг хэн гэдэг вэ гэж Мазуурын хам хашгирав. Тэр хоёр зогтусаад:

-Юу гэнээ гэв. Хариуд нь Мазуур:

-Сайхан бүсгүй чамтай танилцмаар байна гэж зориг муутайхан хэлэв.

-Чамайг хэн гэдэг бэ?

-Мазуур, харин чамайг…?

-Хэн гэнээ? Ингэж асууна гэж бодоогүйгээс үү хэлэх үггүй гацав. Харин хамт ажиладаг залуу нь газар суучихаад: -Мазуур, Мазуур гэж чанга хашхирав. Хоёр хүүхний нэг нь “Мазуур, Мазуур” гэж амандаа үглэсээр цааш одов. Мазуурын сэтгэл нэг л гэгэлзээд явчихав. “Чиний нэрийг дахин дахин хэлээд, цээжлээд байна. Чамтай уулзахаар ирж магадгүй дээ” гэсэн “хам”-ынх нь үг дэм өгсөн ч байж магад. Машин ирсэн учир ачилтын ажилдаа улайрсан авч пансан алчуураа сөхөн “Мазуур Мазуур” гэсэн гэгээн инээмсэглэл, улаан цувныхаа хормойг дэрвүүлэн, эргэн эргэн харсаар холдсон бүсгүй нь алхаа Мазуурын нүдэнд эрээлжлээд өдрийг барав.

Энэ бол Мазуурт тохиолдсон хамгийн сайхан мөч байлаа. Бурхан арав гаруй жил торны цаана суулгасан ч гэлээ төгсгөлд нь ийм сайхан бэлэг барьсан гэж бодохоор хөвсөлзөн дэрэвж, нэг л хөөртэй. Чанга дуугаар хашхирч, эсвэл ямар нэг дууг хоолой мэдэн дуулмаар санагдана. Өдрийн хоол иржээ.

-Мазуур, “хам” аа хоолоо идээрэй гэж хамт ажилладаг залуу дуудав.

-Би хоол идэхгүй ээ, чи ав гэхэд тэр гайхсан мэт харснаа чимээгүй эргэв. Нөхөд нь хоолоо идчихээд ирэхэд Мазуур элдвийг бодсоор сууж л байв.

-Тамхи байна уу?

-Байгаа, хоолоо өгсөн юм чинь тамхи өгөлгүй дээ… гэж ихэд уриалгах нь энгэрээ уудлан тамхи гаргалаа.

-Өнөө хоёр чинь харагдана уу?

-Үгүй ээ. Хуягийн гадаа байсан машин сая төв рүү явсан бодвол тэр хоёрыг хүргээ биз.

-Хэн гэдэг юм бол…

-Хэн мэдэх вэ, чи удахгүй миний нэрийг мэднээ… гэж хэлсэн биз дээ.

-Юу хийдэг юм бол?

-Би яаж мэдэх юм. Хянагч мэдэж байгаа. Чи түүнээс асуу.

-Чи асуучих.

-Юу гэж?

-Түрүүний ирсэн хоёр хүүхний улаан цувтай…, хэрэггүй, хэрэггүй өөрөө асууя.

-Өнөө маргаашгүй гарах гэж байж. Гараад л олоод авна биз дээ. Чи тэгээд нэг дагуулаад ирээрэй. Үгүй, хэрэггүй. Ийм муухай газар тийм сайхан амьтныг… Огт дуугарахгүй тэдний яриаг чагнаж суусан эр:

-Чөтгөр гоймонд гэж, дэмий чалчихаа татвал дээр шүү. Харваас гайгүй айлын хүүхэд байна лээ. Аягүй бол намын даргын охин биз, хорихын дарга нарын нэгнийх нь эхнэр л байх. Хаа хамаагүй хүн юу гэж нааш ирэх юм гэж сургамжлах мэт хэлээд бослоо. Хэн ч хариу дуугарсангүй. Бүгд ажилдаа орцгоолоо.

*                *               *

Мазуурын нойр уулс даваад сураггүй болжээ. Хэдий зайтай байсан ч гэсэн түүний инээмсэглэсэн харц ер бусын ид шидтэй мэт. Цувныхаа хормойг дэрвүүлээд алхах нь Мазуурыг даллаад байсан мэт увдислаг.  1977 оны 5 сарын 1. Наймдугаар анги төгсөх гэж байсан тэр жил. 5 сарын 1-ний жагсаалд оролцохгүй гэж байрандаа хэвтэж байтал дотуур байрны багш орж иржээ. “Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүний үүргийг умартаж, нам засгийн шийдвэрийг санаатай зөрчсөн, өсвөрийн пионерийн гишүүдэд муу үлгэр дуурайлал үзүүлсэн чамайг МХЗЭ-ээс хөөнө. Пионерийн гишүүн, эвлэлийн гүшүүн, намын гишүүн гэдэг бол…” гэж ирээд тас загнахад “Би тэр эвлэлд чинь орох ч үгүй, та тэр намтайгаа жаргаарай” гэж хэлснээс үүдэж дотруур байрны багш түүнийг алгадаад авчээ. Тэр бүү хэл түүний нандигнаж явсан Маргалын зургийг урж шидсэн билээ. Мазуур ямар ч эргэлзээгүйгээр багшийг нам цохьсон аж. Ганц удаа бишээ, бүр цогцос болтол, гаднаас өөр багш орж ирэн салгах хүртэл цохьсоор байжээ.

Маргааш нь Мазуур хэсгийн төлөөлөгчид баригдан шоронгийн хаалгаар алхсандаг. Тэгж баригддаг орой Маргалтай уулзаж байсан юм. Хөлийн чимээнээр Маргал год хайрсан ч төлөөлөгч болон бусад хүмүүстэй халз тулав. Гэнэтийн тэр учралд балгамдсан Маргал “Тэр, тэр… Мазуур” гэчихээд цахилан оджээ. Харин шүүх Мазуурт хүн зодсон ял дээр “хүчин”-гийн ял нэмжээ. Шүүх хурал түүнд 8 жил хорих ял өгсөн боловч “Та нар чаддаг юм бол наад ялаа нэмчих” гэж хашгирсан учир түүний ялыг 15 жил болгожээ. “Чаддаг юм бол дахиад нэмчих, чадахгүй шүү дээ, хоншоор чинь дутна…” гэх мэт түмэн үгээр малтахад, түүнд уурссан шүүгч  “хуулийн дээд хэмжээ 15 жил юм даа…” хэмээн салгалан чичирч байсан нь одоо ч Мазуурын нүдэнд тод харагддаг. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл 5 сарын 1 гэдэг өдрийг хамгийн муу өдөр хэмээн сэтгэл зүрхнийхээ угт “хараар” тэмдэглэж ирсэн юм. Харин өнөөдөр 5 сарын 1-нийг тэр цагаатгаж “он цагийн хамгийн гайхамшигт өдөр” хэмээн зүрхэндээ тунхаглан зарлалаа. Энэ бол зуун жилд биш мянган жилд ганц тохиох гэрэл гэгээ гэдэгт Мазуур огтхон эргэлзээгүй итгэв.

Шөнө бүх хүн нам унтсан байхад тэр ганцаараа өндийжээ. Эргэн эргэн харсаар холдсон тэр дүр зураг л нүдэнд нь харагдана. Тэр дундуур “хувьсгал болох гэж байна гэсэн. Тэр нь ямархуу юм болох бол доо. Хатанбаатар Ховд хотыг чөлөөлдөг шиг биднийг шууд гаргах болов уу. Тэгвэл ардчиллын цэрэгт орж таарах байх даа” гэж бодоод төсөөлж үзэв.  Дахиад нөгөө харц. Тэрээр цаас харандаа гарган бичиж эхэллээ.

“…нүд, тунгалаг нүд.  шахам жил амьдрахдаа ийм тунгалаг нүдийг анх удаа л харлаа. Торон алчуурны цаанаас инээсэн тормон нүд одоо ч тодрон харагдаж байна. Энэ нүд насан туршид намайг дагана гэдэгт би эргэлзэхгүй итгэж байна. Улаан цувны намирсан хормой намайг даллах шиг нэг л анги. Би маш ихээр догдлон бичиг цаас нийлүүллээ.

Тунгалаг нүдний чинь аглагт

Буяны бороо хөлөлж байхыг би харлаа

Тураг мэт бадарчин хоноглох

Буйдхан чөлөө, цэцэгт нуга байна лээ

Туулайн бүжин амгалан амьдрах

Тунгалаг аршаан харцны чинь гүнд оршном

Туурт хүлгийнхээ жолоог татаж дөрөө мултлах

Тунч омголон зориг надад төрлөө, хонгор минь

Өлзий бүрэлдсэн хээтэй, эртний чамин хийц

Өнгөний хослол зохицоод уруулд чинь тодорлоо

Урлагийн цогцлол миний хувилгаан сэтгэлийг соронздон

Ууршин зүрхэнд шингэсэн чиний энергит сөхөрлөө, би… Тэр энэ бүхнийгээ анзаарахгүй бичсээр л байлаа. …Тиймээ би чиний өмнө сөхөрмөөр байна. Нэг удаа биш нэгэн насаараа. Миний үхмэл амьдралыг чи л сэрээлээ. Одоо би юу ч байсан даваад очно. Заавал чамайг олж уулзана даа.  Төрийн сүлд намайг өршөөсөн… Мазуур захиагаа бичсээр үг гэдэг асгарсаар…

Мазуурыг үүдэнд дуудахад зүрх нь булгилаад явчихав. Урьд өмнө хэзээ ч ингэж байгаагүй боловч хачин догдолсон сэтгэлээ дарж ядсаар очлоо. Түүнийг гэнэт сахилгад хорив. Хоригдол элдэв бус үйлдэл гаргавал шууд ял нэмдэг гэдгийг сахилгад орсон хойно Мазуур гэнэт санав.

“Журамшаагүй” гэсэн шалтгаанаар Мазуурт ял нэмэх шүүх хурал болжээ. Гомдол гаргагч нь “Мазуур, Мазуур” гэж амандаа цээжлэн холдсон, мянган жилийн мөрөөдөл болох, зүрхний ганц амь нь байсныг шүүх хурал дээр хараад Мазуурын толгой манарчээ. Мазуур энгэртээ хийсэн захиагаа тэмтрэн суулаа. Түүнийг харсан шүүгч:

-Чи яагаад өврөө уудлаад байгаа юм. Юу байна, гаргаад ир гэж тушаав.

-Энэ миний… гээд Мазуур гацлаа. Тэрээр захиагаа тас атгажээ.

-Давж заалдах өрөгдөл үү, нааш аваад ир гэж шүүгч хүйтнээр инээв. Цагдаа түүнийг нь булаах шахуу авахад Мазуур сандран:

-Тэр эмэгтэйд, үгүй үгүй, прокурорт өгөх юм гэж ээрч мууран хэллээ. Цагдаа үрчгэр цаасыг прокурорын гар дээр тавихад прокурор ямар нэг халуун юм барих мэт царай нь хувьсхийн атгалаа. Түүнийг харсан Мазуур тайвширч прокурор руу инээмсэглэн харлаа. Хамгийн баяртай нь прокурор ч түүн рүү инээмсэглэн, бүр хамгийн дотноор харжээ. Түүнийг харсан Мазуур ихэд тайвширч:

-Ялтанд хэлэх үг байна уу, шүүхийн шийдвэртэй санал нэг байна уу гэсэн шүүгчийн өөдөөс нүд дүүрэн инээмсэглэж:

-Надад хэлэх үг байхгүй ээ. Гомдол ч алга гэж ихэд баясалтай өгүүллээ. Энэ үгийг сонссон прокурын царай гунигтай болж, ямар нэг юм хэлээ ч гэх шиг Мазуур луу хараа салгалгүй ширтэнэ. Прокурор нүдээрээ Мазуурт ямар нэг юм хэлээд байгаа мэт уймруу байгааг анзаарсан Мазуур дэмий л хөөрч байлаа. Учир нь прокурорын харц түүнд маш гайхамшигтай сайхан санагдаж, зөөлөн харцны өмнө Мазуур хайлжээ. “5 жилийн хорих ялаар шийтгэсүгэй” гэсэн шүүхийг тушаал түүнд огтхон ч хамаагүй санагдана. Чухам юу юу болоод өнгөрснийг бараг мэдээгүй ч прокурорын нүдэнд нулимс цийлэгнэж “чи давж заалдах эрхтэй” гэж хэлэхийг хоёр чихээрээ сонслоо. Оноосон ял биш цоо ширтэх прокурорын нулимстай нүд Мазуурын сэтгэлийг цатгажээ. Хоёр шөнө, хоёр өдөр бодож бичсэн сэтгэлийнх нь үгийг тэр зүрхэндээ тэврээд хоцров. Мазуурын мөрөөдөл биелсэн мэт тансаг мэдрэмж авч, хорихын мүглэн рүү алхаж явахдаа баяр хөөрөөр бялхаж, ямар нэг гэрэл гэгээ рүү ойртох мэт таатайхан.


“Мазуур” шилдэг өгүүллэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex