Клара Доллан гэдэг бүсгүй өглөө эрт ажилдаа явахаар зэхэж байтал гэдэс нь базлах шиг болжээ. Бүсгүй үүнийг сарын тэмдэг нь ирэх гэж байна хэмээн ойлгоод онцгой ач холбогдол өгөөгүй гэнэ. Гуалиг, илүүдэл жинд нэрвэгдээгүй бүсгүйн гэдэс ч айхтар томроогүй байв. Мөн сарын тэмдэг нь хугацаандаа ирэхгүй, саатаж байсныг тэрбээр жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл их уусантай холбож үзжээ.
Бүсгүй гэртээ амаржсан аж. Эхлээд хүүхдийн толгой цухуйсан гэнэ. Гэвч Клара барьц алдалгүй хөрш эмэгтэйгээсээ түргэн тусламж дуудахыг хүссэн байна. Ингээд цоо эрүүл охиныг эсэн мэнд төрүүлжээ.
Ийм зүйл хааяа болдог гэдгийг эмч нар өгүүлэв. Үүнийг “нуугдмал жирэмслэлт” гэдэг аж. Гэхдээ энэ үзэгдэл тарган хүүхнүүдэд илүүтэй тохиолддог гэнэ. Гуалиг хүүхнүүдийн хувьд ургийг тээж буй сав нуруу руу наалдсан байвал гэдэс бараг томордоггүй байна. Мөн жирэмсний явцад зарим нэг эмэгтэйчүүдийн цус сарын тэмдэг шиг гарах боломжтой гэдгийг эмч нар онцолжээ. Эх сурвалж www.wikimon.mn