Цагаан гаа бол бидний эрүүл мэндэд маш чухал хэрэгтэй ургамал юм. Ялангуяа хүний биеийн дархлалын системд маш сайнаар нөлөөлдөг бөгөөд илүүдэл жингээсээ салахыг хүсч байгаа хэн бүхэн цагаан гаа хэрэглэхийг зөвлөж байна.
2012 онд “Metabolism” эрүүл мэндийн сэтгүүлд нэгэн туршилт, судалгааны үр дүн хэвлэгдэн гарчээ. Үүнд илүүдэл жинтэй хүмүүс өглөө бүр халуун усанд 2 гр цагаан гаа хийж уух нь богино хугацаанд илүүдэл жингээ хасч байгааг олжээ. Учир нь цагаан гаа биен дэх ичлэгийг хурдан шатааж, мөн өлсөх мэдрэмжийг бууруулдаг байна. Иймээс цагаан гааг тогтмол хэрэглэж эрүүлээр тураарай.
Цагаан гааны ашиг тус:
- Өвлийн улиралд цагаан гааг, нимбэгтэй хамт усанд дэвтээж уух нь ханиад хүрэхээс хамгаална.
- Цагаан гааны нунтгийг (500-600мг) толгой таллан өвдөх өвчний хүнд хэлбэрийн үед 4 цагийн зайтай 3-4 өдөр ууж хэрэглэхэд энэ өвчний шаналгааг дардаг
- Өндгөвчний хорт хавдарыг эмчилнэ
- Бүдүүн гэдэсний хорт хавдараас урьдчилан сэргийлнэ
- Жирэмсний эрт үеийн хордлогонд сайн нөлөөтэй
- Далайн өвчин буюу унаа машин, онгоцонд бөөлжиж дотор муухайрхад хэрэглэхэд тохиромжтой
- Өвчин намдаах болон үрэвсэл, шарханд сайн
- Чихрийн шижин өвчний үед бөөрний үйл ажиллагаа муудахаас урьдчилан сэргийлэнэ
- Сарын тэмдгийн үе дэх базалт өвдөлтийг намдаадаг.