Улстөрч бүсгүйчүүдийн имиж

Улс төр бол хатуу тоглоом. Тийм ч учраас энэ хатуу ертөнцөд эрчүүдийн “тоглолт” зонхилдог. Эрчүүд илүү хүчирхэг байж, ард түмэн ч улстөрчдийг, эсвэл улс төрийн ертөнцийг эрчүүдээр төсөөлдөг. Харин сүүлийн үед энэ байдал эсрэгээрээ эргэж байгаа. Хатуу ширүүн ертөнцөд эмэгтэйчүүд хүч түрэн орж ирэх болжээ.

“Шинэ зууны бүсгүйчүүд улс төрд гоо үзэсгэлэнг оруулж ирж байна” хэмээн Украйны Ерөнхий сайд асан Юлия Темешенко хэлж байсан удаатай.

Юлия Темешенко 1

Яг л түүний хэлснээр орчин үеийн улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэхийн зэрэгцээ тэдний дүр төрх, имиж бүрдүүлэлт нэгэн өвөрмөц “өнгө”-ийг нэмэх болсон. Урьд өмнө нь эмэгтэй улстөрчид өөрсдийн имижийг эмэгтэй хүний зан төрх, гадаад байдал хамгийн бага байхаар бүрдүүлдэг байсан.

Час улаан өнгө, хэтэрхий урт эсвэл богино юбка, нүд гялбам алмазан чимэглэл, өндөр өсгийтэй этгээд загварын гутал зэрэг нь эмэгтэй улстөрчдөд харш зүйл байв. Товчхондоо, тэд аль болох энгийн, ажил хэрэгч хослол, эсвэл даашинзыг сонгодог байлаа. Нүдээ хэт тод будаж, хумсаа хэт ургуулж болохгүй гэх зэрэг нь улстөрч эмэгтэйчүүдэд халгаатай байв. Учир нь, удирдагчийг эрэгтэй хүйсээр төсөөлж ирсэн олон нийтийн хуучинсаг ойлголтод тохируулсан эмэгтэйчүүдийн “өнгөлөн далдалт” гэлтэй.

Харин XXI зуунд эмэгтэйчүүд олноороо улс төрд орохоос гадна шүрэн улаан, оюу ногоон, нимбэгэн шар өнгийг зоригтой сонгож дэгжин хувцаслах шинэ соёл дэлгэрч байна. Учир нь, олон нийт аажимдаа улстөрч хатагтай нарын эмэгтэйлэг дүр төрхийг хүлээн зөвшөөрч эхэлсэнтэй холбоотой гэнэ. Жишээлбэл, Италийн Засгийн газар 2008 онд шинээр байгуулагдахдаа дэлхийд хамгийн үзэсгэлэнтэй сайдууд томилсон удаатай. Тийм ч учраас 2008 онд байгуулагдаж байсан С.Берлусконигийн Засгийн газрын өвөрмөц давуу тал нь гоо үзэсгэлэн байжээ.

zurag 1(1)

Францын Засгийн газарт сенегал гаралтай өнгөт арьстан спортын сайд хатагтайг томилсон нь бүгд шинэ зууны улс төрийн гайхалтай “үзэгдэл” байлаа.

mm

Италийн Засгийн газрын Эрх зүйн яамны сайд 32 настай Мара Кафанья. Тэрээр Засгийн газрын эмэгтэй гишүүдээсээ хамгийн залуу нь байсан.

zurag 3Sarah-Palin(1)

АНУ-ын улстөрч, Бүгд Найрамдах намын гишүүн тэрээр Fox News телевизийн сувагт 2010 оноос улс төрийн тоймчоор ажиллаж байсан авъяаслаг дэгжин бүсгүй юм.

zurag 4(1)

Аргентиний Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдож байсан Кристина Фернандез. Тэрээр Аргентиний анхны эмэгтэй ерөнхийлөгч бөгөөд залуудаа Аргентиний мисс болж байжээ.

Шинэ үеийн эмэгтэй улстөрчдийн имижмейкерүүд “Улс төр бол нийт эрчүүдийн ертөнц учраас тэр харанхуй ертөнцөд аль болох гэрэл цацруулж, эмэгтэй хүний давуу талаа ашиглаж байж эрчүүдээс ялгарна” гэж зөвлөх болжээ. Түүнчлэн эмэгтэй улстөрчид хатан хааны алхаатай, дарь эхийн инээмсэглэлтэй, нялх хүүхдийнх шиг харцтай, муур шиг гунхалзсан байвал эрчүүд өөрийн эрхгүй буулт хийдэг гэж үзэх нь ч бий.

Харин манай улстөрч эмэгтэйчүүд гадныхнаас хэр ялгардаг юм бол. Энэ удаагийн парламент өмнө нь байгаагүй олон эмэгтэйчүүд орж ирсэн. Ингэснээрээ улс төрийг зөвхөн эрчүүд ярьдаг байсныг өөрчилж, эмэгтэйчүүд улс төр, улс орныг удирдах ухаанд тэднээс дутахгүй суралцсан гэдгийг илтгэж буй. Парламентын 11 эмэгтэй улстөрч ч мөн өөрийн гэсэн имижтэй. Түүгээрээ ч бусдаасаа ялгарч чаддаг. Харин гадныхнаас юугаараа онцлог гэдгийг тэдний өөрсдийн имижээс харж болох юм.

17(52)

 


Улстөрч бүсгүйчүүдийн имиж
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: , ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.