Хүүхдийг хуруугаа хөхөх зуршлаас нь салгах 9 арга

bim5kc9hmobakcn7gugk0jivqXүүхэд тань хуруугаа хөхөж эхлэх үед шууд болиулах гэсний хэрэггүй. Энэ зуршлыг аажим аажмаар болиулах гэж оролдон, хүүхэд тань үүнээс өөрөөр тайвширах аргыг олтол нь хүлээ. Мөн хүүхдээ аль болох уурлуулж, уйлуулж, сандаргахгүй байхыг хичээгээрэй. Үргэлж сэтгэл нь зовинож, айж түгшиж байдаг хүүхэд их сургуульд орсон хойноо ч хуруугаа хөхөж тайвширдаг зуршлаа хаяж чадахгүй байх тохиолдол байдаг. Тиймээс эцэг эхчүүдээ дараах аргуудыг хэрэглээд үзээрэй.

1. Олон нийтийн газар хуруугаа хөхөхийг хориглохыг хичээж, харин гэртээ хөхөхийг нь хязгаарлахгүй байвал зохино.
2. “Битгий хөхөөд бай”, “Үүнээс хойш эрхий хуруугаа хөхөж болохгүй” зэргээр загнаж, зандарч харьцах нь төдийлөн тус болохгүй. Хүүхдийг айлгаж, сандаргасанаар зуршилд нь улам автуулах эрсдэлтэй. Тиймээс үүний оронд түүнийг ойлгохыг хичээж, хуруугаа хөхөөгүй үед нь магтаж, бахархаж байгаагаа илэрхийл.
3. Хүүхэддээ хуруу хөхөх нь буруу зуршил гэдгийг сайн ойлгуулж, ярилцах нь үр дүнтэй арга юм. Хэрвээ хүүхдийг хуруугаа хөхөх болгонд нь уурлаж, уцаарладаг бол тэр таны нүдэнд хуруугаа хөхөж харагдахгүйг хичээх болно. Гэвч таниас нууцаар тэр үргэлж хөхнө гэдгийг санаарай.

34864009
4. Хүүхэд унаж гэмтсэн, уйлсан, айж сандарсан үед нь хуруугаа хөхөхийг нь хориглож болохгүй. Түүнд тайвшрах боломжийг өг. Эгзэгтэй үед хориглосноороо түүнийг улам эмгэнэлтэй байдал руу түлхэх болно.
5. Хүүхэд буруу зүйл хийж байгаагаа өөрөө ухаарах боломжийг олго. Хүүхэд тань хуруугаа хөхөж байх үед нь “Чи яг одоо хуруугаа хөхөж байгаагаа мэдэж байна уу” гэж асуу. Үгүй гэж хариулж байгаа бол түүнийг энэ үйлдлийг хийж байгааг нь ухааруулж, ойлгуул. Уйлсан, сандарсан үед нь өөр аргаар сатааруулж, тайвширахад нь тусла.
6. Ихэнх эцэг эхчүүд үүнийг болиулах гэж хуруунд нь муухай амттай зүйл түрхэж, жигшүүлэхийг оролддог. Гэвч ингэж хэрхэвч болохгүйг эмч мэргэжилтэн, сэтгэл судлаачид зөвлөж байна.
7. Зуршлаас нь салгах гэж бээлий өмсгөх хэрэггүй. Энэ нь тэд нарыг улам айлгаж, далд түгшүүрийг бий болгодог. Учир нь тэд бээлийгээ тайлж хаячихаад өмнөхөөсөө илүү их хөхдөг болох нь судалгаагаар батлагдсан.
8. Хүүхэд сэтгэл зүйн бэлтгэлтэй болсон үедээ өөрөө аяндаа хуруугаа хөхөхөө больдог тул эцэг эхчүүд тэвчээртэй байхыг зөвлөж байна. Хэт их хүчлэх тусам олон сөрөг үр дагавар үүсэж бий болдог.


Хүүхдийг хуруугаа хөхөх зуршлаас нь салгах 9 арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.