100 насандаа Vogue сэтгүүлийн загвар өмсөгч болжээ

harvey-132502-29165846Британийн иргэн Бо Гилберт 100 насандаа Vogue сэтгүүлийн загвар өмсөгч болж тус сэтгүүлийн тэргүүнд нүүрт заларчээ. Дотор хуудсанд түүний Harvey Nichols сүлжээнд зориулан авахуулсан цуврал зураг нийтлэгдсэн аж.

Vogue сэтгүүл хэвлэгдэж худалдаанд гарсны 100 жилийн ойгоо ийнхүү өвөрмөцөөр тэмдэглэж байна. 100 настай эмэгтэйг загвар өмсөгчөөр сонгож авсан нь хүнийг насаар нь ялгаварлан гадуурхах үзэгдлийг олон нийтийн анхааралд хандуулах зорилготой ажээ.

Vogue сэтгүүл-ийн 100 жилийн ойн баярын дугаар тавдугаар сарын 5-нд худалдаанд гарна. Бирмингем хотын иргэн Гилберт анх удаа моодны сэтгүүлд зургаа авахуулжээ.

Тэрээр Valentino, Cаline, Lanvin, Victoria Beckham брэндийн хувцсаар гангарсан байна. Дашрамд сонирхуулахад, саяхан Лондон хотод 50-аас дээш насны эмэгтэй загвар өмсөгчдийн шоу болжээ

Зууны мэдээ


100 насандаа Vogue сэтгүүлийн загвар өмсөгч болжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.