Эрийн тэнгэргүй одууд

Олны танил, алдартай байлаа гээд тэдгээр хүмүүсийн амьдрал үргэлж дардан, гэрэл гэгээтэй байна гэж байхгүй шүү дээ. Хүн л болсон хойно жирийн бидний л адил алдаж, онож амьдралаа бүтээдэг. Бид энэ мэдээллээрээ та бүхэнд хувийн амьдрал нь тийм ч дардан биш, 12 одыг танилцуулахаар бэлдлээ.

Эрийн тэнгэргүй одууд

 

1 Хилари Дафф (Hilary Duff)

 

Цовоо сэргэлэн харцтай, шаргал үст жүжигчин бүсгүйн амьдрал харц шиг нь адил сайхан байсангүй. Тэрээр маш залуугаараа олонд танигдсан бөгөөд түүнээс өмнө эгчдээ туслан, шөнийн цэнгээний газарт ажилладаг байжээ. Гэвч хэн өөрийн өнгөрсөн амьдралыг сөхөхийг хүсэх вэ дээ. Энэ үедээ үнэхээр дургүй болохоо ч хэлсэн байдаг. Тэрээр өдгөө 2 хүүгийн хамт амьдардаг бөгөөд хоккейн тамирчин Майк Комритой гэрлэсэн боловч, тэдний харилцаа сайнаар дуусаагүй юм.

 

Хилари Дафф (Hilary Duff)

2 Керри Вашингтон (Kerry Washington)

 

Түүний хувийн амьдрал, олон нийтэд төдийлөн нээлттэй биш байдаг. Учир нь өөрийн өнгөрсөн болоод өнөөгийн амьдралаа бусдад дэлгээд байх тийм ч дуртай биш гэнэ. Тэрээр хөлбөмбөгийн тамирчин Намди Асомугатай гэрлэсэн боловч, 2013 онд хосууд 2 тийш болсон юм. Тухайн үед тэдний охин маш жаахан байсан, дээр нь сэтгүүлчдийн бай болж хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний амьдрал, охины руу нь хэт халдсан зарим ташаа мэдээллүүд гарсан нь бухимдлыг нь барж орхижээ. Түүнээс болж хэсэгтээ л олны нүднээс нуугдаж амьдарсан байна.

 

Керри Вашингтон (Kerry Washington)

3 Женнифер Лопез (Jennifer Lopez)

 

Цуутай хүүхэн хуримгүй гэгчээр, урлагийн ертөнцөд өөрийн байр суурийг нэгэнтээ олсон дуучин бүсгүй, хувийн амьдралдаа тийм ч сэтгэл хангалуун байдаггүй нь ил биш ч өмнөх бүтэлгүй гэрлэлтүүдээс нь анзаарагддаг. Тэрээр дуучин Марк Антонитой 7 жилийн турш хамь амьдарч, ихэр хөвгүүдтэй болсон. Улмаар жүжигчин Бен Афлектэй хэсэг хамт амьдарсан ч мөн л таарч тохиролгүй салав. Энэ тухай мэдээлэл намжиж амжаагүй байтал хуучин нөхөр Ожани Ноатай хийсэн секс бичлэг нь задарч, хэсэгтээ л олны харцнаас нуугдаж амьдарсан гэхэд болно. Мөн үерхэж байсан найз залуу реппер Шон Комбстой шөнийн клубд муудалцаж, дуулиан шуугиантайгаар хоёр тийш болсон юм. Үүнээс харахад тэрээр хайр сэтгэлийн тал дээр тийм ч тогтвортой биш бололтой.

 

Женнифер Лопез (Jennifer Lopez)

4 Адриана Лима (Adriana Lima)

 

Түүнийг гаднаас нь харахад өөлөх зүйлгүй төгс бие хаа, царай зүстэй ч, дотоод сэтгэл, хувийн амьдрал нь маш зөрчилдөөнтэй. Тэрээр сагсан бөмбөгийн тамирчин Марко Жариктой 2009 оноос 2014 онуудад хамтдаа амьдарч, 2 охинтой болсон. Гэвч түүнийг нөхрөөсөө салдаг жил дуучин Жастин Бибертэй амрагийн харилцаатай гэх мэдээллүүд ар араасаа түгэх болов. Тэдний салалтын шалтгааныг модель бүсгүйн хууралт ч хэмээн шуугиж эхэлжээ. Гэвч зарим эх сурвалжуудад Бибертэй хамт яваа бүсгүйг түүнтэй адилхан царайтай энгийн нэг бүсгүй хэмээж байсан юм.

 

Адриана Лима (Adriana Lima)

5 Куртни Кардашьяан (Kourtney Kardashian)

 

Гэр бүлээсээ хамгийн ихээр хууртаж, шаналсан бүсгүй бол Куртни  гэгддэг. Учир нь түүний нөхөр Скотт Дисик хэд хэдэн удаа түүнийг хуурч, араар тавьсан болох нь батлагдсан юм. Хосууд өдгөө 3 хүүхэдтэй бөгөөд нөхрийнхөө хүүхэмсэг зангаас болоод хэсэгтээ тусдаа байж, ганц бие ээжийн амьдралаар явсан ч, саяхнаас тэдний эргээд нийлсэн гэх мэдээлэл гарах болсон. Түүнчлэн Куртни нөхрөөсөө тусдаа байх үедээ дуучин Жастин Бибертэй дотно холбоотой гэх мэдээлэл ч чих дэлсэж байв.

 

Куртни Кардашьяан (Kourtney Kardashian)

6 Селена Гомез (Selena Gomez)

 

Олны хайрыг татсан өхөөрдөм хөөрхөн төрхтэй дуучин бүсгүй мөн л үнэнч биш залуухан амрагаасаа болоод нилээдгүй их уйлсан байх. Жастин Биберийн шалиг занг цаашид тэсэж чадахгүй хэмээн мэдэгдэж, түүнээс салсан даруйдаа уран бүтээлдээ анхаарлаа төвлөрүүлж, шамдан ажиллаж байгаа юм.

 

Селена Гомез (Selena Gomez)

7 Рианна (Rihanna)

 

Барбадосын алдарт дуучин бүсгүйн талаар хов жив, үнэн худал нь мэдэгдэхгүй цуурхлууд ер нь л тасардаггүй. Учир нь тэрээр хуучин найз залуу Крис Браунд нүүр нүдгүй хэрцгийгээр зодуулж, шүүх цагдаа дээрээ тулсныг та ч санаж байгаа байх. Тэрчлэн нэг хэсэг оддын өвчнөөр өвчилж, хар тамхинд донтох болж, реппер Жей Зи-тэй холбоотой хэмээн дуучин Бейонсетэй зөрчилдөөд амжсан билээ. Гэвч хүмүүс үүнийг зүгээр л олны анхаарлыг татах үйлдэл хэмээсэн аж.

 

Рианна (Rihanna)

8 Хлое Кардашьяан (Khloe Kardashian)

 

Тэрээр сагсан бөмбөгийн тамирчин Ламар Одомтой танилцаж, удалгүй гэрлэсэн юм. Биенийгээ таньж мэдээгүй, сэтгэл хөдлөлдөө автан гэрлэсэн тэдний харилцаа тийм ч дардан байсангүй. Учир нь түүний нөхөр Невада мужын эмсийн хүрээлэнд виагра хэтрүүлэн хэрэглэж, ухаангүй эмнэлэгт хүргэгдэж байсан. Тухайн үед хосууд салсан байсан ч, үхэх сэхэхийн даваанд очсон хуучин нөхрөө эмнэлгийн орон дээр сахиж, түүнээс удалгүй хосууд эргэн нийлж байгаагаа зарласан юм. Үүнээс нь болж Кардашьяны гэрт багагүй маргаан дэгдсэн гэдэг.

 

Хлое Кардашьяан (Khloe Kardashian)

9 Ники Минаж (Nicki Minaj)

 

Реппер бүсгүй, мэргэжил нэгт уран бүтээлч Сафари Самуэлстэй 12 жилийн турш үерхсэн боловч 2 жилийн өмнө албан ёсоор салж байгаагаа мэдэгдсэн юм. Түүний найз залуугаасаа салсан шалтгаан нь реппер Меек Милл ажээ. Реппер бүсгүйн амьдрал анхандаа үнэхээр хэцүү, дарамт итэй байсныг ч нуугаагүй юм. Өмнө нь Минажын ах Желани Мираж 12 настай охиныг хүчирхийлсэн хэргээр 100 мянган доллараар торгуулсан байдаг.

 

Ники Минаж (Nicki Minaj)

10 Кайли Женнер (Kylie Jenner)

 

Гэр бүлийнхээ хамгийн бяцхан нь ч, үзэсгэлэн гоо, бизнес ухаанаараа тэргүүлдэг хэмээн хүмүүс түүнийг үнэлдэг. Кайлигийн хувьд реппер Тайгатай болзож эхлэхээс өмнө жүжигчин Жайден Смит, Амандла Стенберг гэх мэт уран бүтээлчидтэй холбоотой байсан юм. Түүнчлэн түүний одоогийн найз залуу нь түүнээс 9 насаар ах, дээр нь өмнөх эхнэрээсээ хүүхэдтэй, төрсөн эцэг Брюс Женнер нь (одоо бол Кэйтлин Женнер) хүйсийн шилжилтэд орсон гээд л түүний амьдралд өөрөө ч учрыг нь олохгүй маш олон адармаатай зүйлс бий.

 

Кайли Женнер (Kylie Jenner)

11 Гвен Стефани (Gwen Stefani)

 

Үзэсгэлэнтэй дуучин бүсгүй, 2002 онд өөрийн нөхөр хөгжимчин, дуучин Гавин Россдейлтэй гэрлэж, 3 хүүхэдтэй болсон. Гэвч түүний нөхөр хүүхэд асрагчидтайгаа хэд хэдэн удаа амраглаж, дуучин бүсгүйг зовоогоод амжсан юм. Улмаар 2015 онд нөхрөөсөө албан ёсоор гэрлэлтээ цуцлуулж, каунтри дуучин Блейк Шелтонтой болзох болсон билээ.

 

Гвен Стефани (Gwen Stefani)

12 Меган Фокс (Megan Fox)

 

Үзэсгэлэнтэй, дур булаам, гал шиг цогтой бүсгүй, жүжигчин Брайн Аустин Гринтэй гэрлэж, 2 хүүтэй болсон юм. Гэвч саяхнаас түүнийг 3 дахь хүүхдээ тээж байгаа гэх мэдээлэл цахим ертөнцөөр түгэх болсон. Хамгийн гол нь түүнийг нөхрөөсөө салсан ч, бие давхар гэх нь хүмүүсийн анхаарлыг татсан хэрэг шүү дээ.

 

Меган Фокс (Megan Fox)

Эх сурвалж: Caak.mn

Эрийн тэнгэргүй одууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex