Хайрын баяраар дуучин Б.Амархүү, түүний гэргий мисс, загвар өмсөгч О.Ариунзул нар хамтран тоглолт хийсэн билээ. Тоглолт болж өнгөрсөн даруйд “Б.Амархүү эхнэрээ олны өмнө онигоонд оруулав” гэх мэдээлэл хэвлэлийн хуудаснаа түгэж эхэлсэн.
Дуучин нэртэй ам баригчдыг бодвол амьд хөгжимтэй амьдаар дуулсан нь сайшаалтай. Гэхдээ тайзан дээр солгойрч үзэгч түмнийг доромжилчихоод, үүнд нь дургүйцсэн хүмүүсийн шүүмжлэлд хариу барилаа ч гэх шиг мэдээлэл гарсан байх юм. Мэргэжлийн дуучин биш учраас алдаа гаргасныг нь уучилж болох ч “Надад үнэхээр дурсамжтай сайхан тоглолт боллоо” гэж өөрийгөө өмөөрч. Тэгвэл хэн нэгэн дуучин найз залуу, нөхөртэй л бол хэн дуртай нь сайхан дурсамжтай үлдэхийн тулд тоглолт хийн дураараа солгойрч болох юм шив.