МҮОНТ-ийн “ХИТ” хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Д.Даваанямыг насанд хүрээгүй охидыг хүчирхийлж, бэлгийн мөлжлөгт уруу татсан хэргээр Б.Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Эх сурвалжийн мэдээлснээр, түүнийг Эрүүгийн хуулийн 126.2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Харин өнгөрсөн мягмар гаригт түүнийг сэтгэцийн эмнэлэгт үзүүлжээ. Шинжилгээний хариу одоогоор гараагүй байгаа аж. Мөрдөн байцаалтын явцад онц, хүнд, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг заавал сэтгэцийн эмнэлэгт үзүүлдэг гэнэ. Хэрвээ сэтгэц мэдрэлийн өвчтэй байвал хэргийг хэрэгсэхгүй болгож, гэмт этгээдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлдэг байна.
Энэ дагуу Д.Даваанямыг сэтгэцийн эмнэлэгт үзүүлжээ. Түүнд холбогдох хэргийг сануулбал, Д.Давааням нь 2010 онд 15 настай У гэх охины продюсер болж, охиныг “Дуучин болгоно” хэмээн хуурч, их хэмжээний архи уулгасан байна. Улмаар охиныг биеэ хянах чадваргүй байдлыг ашиглан, хүчирхийлжээ. Охин тухайн үед аав, ээждээ хэлнэ гэсэн боловч Д.Давааням “Жинхэнэ од” болгоно хэмээн хуурсаар аргацаасан байна.
Сүүлдээ охин Д.Даваанямын гэрт нь хонож, өнжин тэдний харьцаа жил гаруй үргэлжилжээ. Дараа нь охин өөрийн найз А-г Д.Даваанямын гэрт дагуулан ирсэн байна. Энэ үед Д.Даваанямын 40 сая төгрөгийн үнэ бүхий үнэртэй ус, гоо сайхны хэрэглэл алга болжээ. Д.Давааням цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар У, А нарыг 40 сая төгрөгийн эд зүйл хулгайлсан хэмээн шалгаж эхэлсэн байна. Тэднийг цагдан хорих төвд саатуулан, хэргийг шалгаж байгаа юм.
Харин мөрдөн байцаалтын явцад У охин Д.Давааням өөрийг нь хэрхэн дарамталж, бэлгийн харилцаанд ордог байсан талаар ар гэрийнхэндээ хэлжээ. Ингэснээр охины ар гэрийнхэн Д.Даваанямын эсрэг гомдол гаргаснаар Д.Даваанямд эрүүгийн хуулийн 126.2.4-т зааснаар эрүү үүсгэсэн аж.
Б.Чимэг 24tsag.mn