Загвар өмсөгч Кэйт Аптон мэргэжлийн Детройт Тайгерс багийн бэйсболч Жастин Верландертай сүй тавьжээ. Саяхан зохион байгуулагдсан “Met Gala” хандивын үйл ажиллагааны улаан хивсний ёслолд оролцсон загвар өмсөгч бүсгүйн үдшийн гоёлынх нь хамгийн гол чимэглэл нь сүйн бөгж байсан аж.
Эдүгээ 23 настай Кэйт өөрөөсөө 10 насаар ах Жастинтай 2012 оноос хойш болзож эхэлсэн байдаг. Энэ хугацаанд хосууд хэд хэдэн удаа салж нийлсний эцэст ийнхүү сүй тавьжээ.
Эх сурвалж: www.mminfo.mn