“ХОЁР ӨВЧТӨН” /сургамж/

3477

Эмнэлгийн нэгэн тасагт хоёр хүнд өвчтөн хэвтдэг байжээ. Нэгнийх нь ор яг цонхон тушаа байхад, нөгөөгийнх нь хаалганы хажууд байрладаг байв.

Нэгэн удаа хаалганы дэргэдэх өвчтөн:

—  Цонхоор юу харагдаж байна? — гэж асуухад:

— Би цэлмэг хөх тэнгэрийг харж байна. Жижигхэн амьтан ч юм шиг хэлбэртэй үүл, тэр доор нуур, бас алсад найгах ой модыг харж байна гэж нөгөө өвчтөн их л цовоо хариуллаа.

Үүнээс хойш цонхны дэргэд хэвтэгч өдөр бүр нөгөөдөө цонхоор юу харснаа ярих болжээ. Тэр завь, бас тэр завийг дүүртэл загас барьсан загасчид, нуурын эрэгт тоглох хүүхдүүд, гар гараасаа барилцан бие биенээсээ хайрын харцаа үл салгах залуухан дурлалт хосыг харсан байлаа.

Хаалганы дэргэдэх өвчтөн түүний энэ яриаг сонсох тусам өвчинтэйгээ тэмцэх амьдралын эрч хүч нь нэмэгдэж байсанч, үүний хажуугаар сэтгэл дотор нь битүүхэн хорсол өссөөр байсан юм. «Ямар гавьяа байгуулсан гэж түүнийг цонхны дэргэд хэвтүүлэв? Тэр байгаль, ертөнцийн сайн сайхныг байнга харж баясаж байхад, би будаг нь халцарсан хаалганаас өөрийг харахгүй байна. Энэ шудрага явдал уу? » хэмээн бодох болжээ.

Нэгэн удаа цонхны дэргэд хэвтэгч гэнэт бүгшүүлэн ханиаж багтарч эхлэв. Сувилагчийг дуудах товчлуурт хүрэхээр хичээсэн ч ханиад, багтраандаа таталдаж хүч нь суларсан тэр чадсангүй. Энэ бүхнийг ажиглан хэвтсэн хөрш нь товчлуурыг дарж чадах байсан ч тэгсэнгүй.

Удсан ч үгүй ханиагч чимээгүй болж, амьгүй болсон бие нь орон дээрээ гулдайн хөдлөхөө болив.

Түүнийг аваад явсаны хойно, үлдсэн өвчтөн сувилагчаас өөрийгөө цонхны дэргэдэх суларсан ор луу шилжүүлж өгөхийг гуйлаа. Сувилагч түүний хүсэлтийг биелүүлж, ор дэрнийх нь хэрэглэлийг сольж, шилжин хэвтэхэд нь туслаад гарахыг завдтал, гайхаж цочирдсондоо дуу алдан асуусан өвчтөний асуулт түүнийг зогсоолоо.

— Энэ чинь юу вэ! Энэ цонхоор зөвхөн битүү өндөр хана л харагддаг юм байна шүү дээ! Гэхдээ саяын үхдэг надад тэнгэр, үүл, ой, нуур, хүмүүсийг харлаа гэж ярьсан шүү дээ… Тэр яаж энэ бүхнийг харсан юм бол?

— Тэр энэ бүхнийг харсан байх учиргүй, тэр угаас сохор хүн шүү дээ гэж сувилагч гунигтай инээмсэглэн хариулав.


“ХОЁР ӨВЧТӨН” /сургамж/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex