Жанет Жексон 50 насандаа жирэмсэн боллоо

Энэ сарын 16-нд 50 нас хүрэх нэрт дуучин Жанет Жексон  жирэмсэн болжээ.

Катарын тэрбумтан Ал Манатай нууцаар 2012 онд гэрлэж байсан ба энэ нь түүний анхны жирэмслэлт юм.

Тэрээр маш том аялан тоглолт төлөвлөсөн байсан бөгөөд яах аргагүй тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан аж. Түүний тухай мэдээллийн эх сурвалжууд хорт хавдартай болсон ч хэмээн цуурхаж байсан билээ.

Гэвч тэрээр тэдгээрийн хариу мэдэгдэлдээ “Бидний гэр бүлд маш чухал хойшлуулшгүй үйл явдал тохиолдож байгаа тул аялан тоглолтоо хойшлуулахаас өөр аргагүйд хүрлээ. Хайрт фенүүд минь ойлгож хүлээж авна гэдэгт итгэж байна гэжээ. ”

Жанет өмнө нь гурван ч удаа гэрлэж байсан ба уг гэрлэлтүүдээсээ хүүхэдтэй болж амжаагүй байсан аж.

С.Энэрлэн

WWW.BREAKINGNEWS.MN


Жанет Жексон 50 насандаа жирэмсэн боллоо
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.