Макаод 12 дэлгүүрээс хулгай хийсэн Монгол эмэгтэй баривчлагджээ

7ad020_macau_x974Уржигдар буюу Лхагва гарагт Макаогийн цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Чон Син И хэвлэлд хандан Монголоос ирсэн цуврал хулгайн хэргийн сэжигтнийг Мягмар гарагт баривчилснаа мэдээлжээ.

Түүний мэдээллээр Энхбат овогтой, 24 настай эмэгтэй баривчлагдсан ба түүнийг хамгийн багадаа хотын төвийн 12 дэлгүүрээс бараа хулгайлсанд сэжиглэж байгаа гэнэ.

Сэжигтнийг хотоос гарч явах гэж байхад нь Barrier gate шалган нэвтрүүлэх цэг дээрээс баривчилсан гэжээ.

Баривчлагдсан эмэгтэй хосоороо хулгай хийсэн байж магадгүй байна. Учир нь уг хэргийг мэдээлсэн Macau Post Daily сонины онлайн тойм дээр “Цуврал хулгай хийсэн Монгол хосыг цагдаа баривчиллаа” гэж гарчиглажээ.

Уг сонин нь онлайн хувилбартаа үйл явдлыг товч мэдээлж дэлгэрэнгүйг цаасан хэвлэлтэндээ нийтэлдэг юм.

Өнгөрсөн долоо хоногт тус сонинд Монголоос ирж хулгайн хэрэгт сэжиглэгдсэн долоон хүний тухай мэдээлж байсан билээ.

 

Эх сурвалж: MacauPostDaily


Макаод 12 дэлгүүрээс хулгай хийсэн Монгол эмэгтэй баривчлагджээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.