Дуучин Б.Амархүү хуримын зараа тарааж буй гэнэ. Тэрбээр олон жил үерхсэн орос бүсгүйтэйгээ албан ёсоор гэрлэхээр шийдсэн байна. Хосууд монгол уламжлалыг дагаж намрын дунд сард хуримлах юм байна. Орос, Монгол, Буриад дамнасан нижгэр хурим хийхээр төлөвлөөд байгаа аж. Ингэхдээ эхлээд Орост, дараа нь Монголд, сүүлд нь Буриадад гээд газар газрын заншлаар өргөн дэлгэр хуримлаж найрлах төлөвлөгөө гаргажээ. Б.Амархүүгийн сүйт бүсгүйг Ольга гэдэг бөгөөд бүжигчин, дуучин мэргэжилтэй аж.