Кембрижийн гүнж Кейт Миддлтон гэрэл зурагчин Жош Олинсын гаргаж байгаа “Vogue” гэдэг шинэсэтгүүлд зориулсан хунтайж Уильямын 34 настай гэргийн гэрэл зургийн үзэсгэлэн гарсан Лондон хотын Үндэсний хөрөг зургийн музейгээр оржээ.
Гүнжийг үзэсгэлэнгийн захирал Николас Каллинан, британийн“Vogue” гэдэг шинэ сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Александр Шульман нар угтсан байна.
Кейт 2014 онд нөхрийнхөө хамт Австралид айлчлах үеэрээ өмсөж байсан Alexander McQueen-ий ягаан өнгийн даашинзтайгаар арга хэмжээнд оролцохоор иржээ. Кейтлин гэрэл зургуудыг үзээд, сэтгэл хангалуун байсан гэж хатагтай Каллинан сүүлд нь сэтгүүлчдэд ярьсан байна.
“Гэрэл зургууд түүнд маш их таалагдсан гэж бодож байна. Би түүний өмнөөс ярих эрхгүй л дээ, гэхдээ тэр үзэсгэлэнг үзээд сэтгэл хангалуун байсан нь надад харагдсан юм” гэж Николас хэлсэн байна.
С.Инда