Монгол бүсгүй хүний наймчдын золиос болжээ. Хэлний мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор БНСУ-д урилгаар очсон бүсгүй хүний наймаачдын гарт орсон хэрэг гарчээ. Тэрээр Солонгос Монголын хамтарсан компанид ажиллаж байгаад солонгос захирлынхаа урилгаар яваад нэг сар өнгөрсний дараа БНХАУ-д очжээ. Энэ үедээ хүний наймаачдын золиос болсноо мэдэж, Тагнуулын ерөнхий газарт хандсанаар шуурхай арга хэмжээ авч, түүнийг нутагт нь авчирчээ. “Өндөр цалинтай ажилд зуучлана, сургана” гэсэн зараар охид бүсгүйчүүд хүний наймаачдын золиос болсоор байгааг холбогдох байгууллагынхан анхааруулж байна.
Э. Ариунтунгалаг