Анжелина Жоли киногоо орхиж улс төрд орох нь

749a7b52da002298bigХолливудын нэрт жүжигчин Анжелина Жоли кино урлагаа орхиж улс төрд орохоор бодож байгаа гэнэ. Тэрээр улс төрийн амьдралд орж өдөр тутам,  ажлын бүтэн өдрөөр ажиллах сонирхолтой гэж ярьсныг informing.ru сайт дамжуулжээ.

Америк жүжигчин бүсгүйд өөрийн гэсэн улс төрийн зөвлөх түнш улс төрч бий. Тэр бол Британийн лордын танхимын гишүүн Арманика Хелик гэдэг эмэгтэй.  Анжелина түүнтэй зөвлөлдөж байж гэмээнэ өөрийн албан ёсны бүхий л уулзалт, буяны үйл ажиллагаа зэргээ зохион байгуулдаг гэнэ. Тэр бүү хэл хувийн амьдралын талаар ч гэсэн түүнтэй зөвлөлдөж зөвлөгөө авдаг гэж хэвлэл бичжээ.

Анжелина Жоли 2012 онд түүнтэй танилцсанаасаа хойш дөрвөн жилийн турш нөхөрлөж сүүлийн үед нөхөр хүүхэдтэйгээ Лондонд амьдрах болсноос хойш байнга уулздаг болоод байгаа юм.
Эх сурвалж: www.assa.mn


Анжелина Жоли киногоо орхиж улс төрд орох нь
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.