Рокит Бэй: Би эцэг, эхчүүдэд дургүй хүрээд байдаг байхгүй юу

h481tleekshr2cfbo6thnqre5Реппэр Баяраа буюу Рокит Бэй-н “Хариуцлага” хэмээх нэртэй шинэ цомог худалдаанд гарахад бэлэн болжээ. Тэрбээр өчигдөр “Монгол НD” телевизийн “Хар хайрцаг” нэвтрүүлэгт оролцож, тун сонирхолтой яриа өрнүүлэв. Есөн дуутай шинэ цомгоо “Хариуцлага” хэмээн нэрлэж, гол нь үүгээрээ эцэг,эхчүүдэд нэг юм хэлэх гэжээ.

Рокит Бэй:

Эцэг, эхчүүд хүүхдийнхээ асуудлыг өөр талаас нь хараад байгаа байхгүй юу. Тоглоом тоголж байгаа хүүхдээ “Чи ядарлаа, 4 цаг тоглолоо, одоо бос гэх мэтээр хэлдэг.

Гэтэл яг юу тоглоод, хэнтэй юу хийгээд байгаа, гэрийн даалгавраа хийсэн зэрэгт өшөө анхаарал хандуулмаар байгаа. Тэгээд үнэхээр болохгүй юм байвал болиулах л хэрэгтэй санагддаг штээ.

Би шинээр гаргаж байгаа альбомондоо “Хариуцлага” гэж нэр өгсөн нь ч учиртай.Насаар авч үзвэл миний дуунууд 16-гаас дээш насныханд зориулсан дуунууд. Гэтэл эцэг эхчүүд надад “Миний хүүхэд нэгдүгээр ангид сурдаг, чиний дууг сонсдог” гэх мэтээр хэлдэг.Тэр үед миний дотор маш эвгүй санагддаг. Энд тэнд дуулахаар эцэг, эхчүүд жаахан жаахан хүүхдээ дагуулаад ирсэн байдаг.

Тэгэнгүүт санаа зовоод л дуун дундуур хараалын үгийг жишээ нь “боорцог” энэ тэр гэсэн үгээр сольж дуулдаг. Угаасаа миний уран бүтээл ийм байхад хүүхдэдээ сонсгоод байгаа эцэг,эхчүүдэд би дургүй хүрээд байдаг байхгүй юу.

Би хэзээ ч хүүхдэд зориулсан дуу хийж байгаагүй. Би ямар “Гала” биш дээ.

“Чиний дууг олон хүүхэд сонсож байна. Чи үг мүгээ бод, одоо зөвхөн Солонгын тухай дуул” гэхчилэн саналууд их ирдэг.

Тэгэнгүүт би өөрөө зөрүүд хүн болохоор бүр гэдэн хөдлөөд “Би яахаараа хүүхдэд зориулсан дуу хийх ёстой гэж.Энэ чинь миний хариуцлага биш шүү дээ. Би өөрийнхөөрөө байж уран бүтээл минь сайн гарна.

Хэрвээ энд тэндээс хашилт аваад байх юм бол юм гарахгүй.Би хийх ёстойгоо хийнэ. Та нар харин хүүхдэдээ анхаарал хандуул. Үнэхээр би буруу юм хийгээд байвал хүүхдэдээ битгий сонсго. Юу сонсч байгаад нь анхаарал хандуул.

Тийм учраас “Хариуцлага” нэртэй цомгоо гаргалаа. Энэ цомогт бол хүүхдэд зориулсан дуу байхгүй” хэмээн ярьсан.

Тасхийтэл ингэж хэлсэн залуу реппэрийн үг зарим эцэг, эхчүүдийг ичээсэн байх аа.


Рокит Бэй: Би эцэг, эхчүүдэд дургүй хүрээд байдаг байхгүй юу
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex