Оросын хамгийн залуу генерал бүсгүй “Офицерүүд” клипэнд тогложээ VIDEO

8ae78e92a15fe2cd713ce9d6a0e377fb

Манайхны үзэх дуртай “Офицерүүд” киноны дуугаар оросууд дахин нэг шинэ клип хийжээ. Энэ клипэнд Оросын хамгийн залуу генерал бүсгүй Наталья Поклонская оролцон тоглов.  Наталья Поклонская бол Крымын прокурор гэдгийг та бүхэн мэдэх байх.

Украинд төрийн эргэлт гарах үеэр хэн ч Крымын Прокурорын газрыг толгойлж зүрхлээгүй, хашир туршлагатай 3 билүү 4 прокурор ээлж дараалан энэ ажлаас татгалзаж байхад гучаадхан настай Наталья эр зориг гарган энэ албан тушаалд очсон талаар манай сайт тухайн үед бичиж байсан билээ. Дараа нь Крымд бүх нийтийн санал хураалт болж, улмаар тус хойг Украины бүрэлдэхүүнээс гарч сайн дурар Орост дагаар орсон билээ.

Наталья Поклонская Крымын прокурорын үүрэг гүйцэтгэгч байснаа 2014 оны 5 сараас энэ албан тушаалд албан ёсоор томилогдсон юм. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин 2015 оны 6-р сард Наталья Поклонскаяд генерал цол олгожээ.

Энэхүү шинэ клипт Оросын Крымын Прокурорын газрын ажилтнууд, Шүүх газрынхан, тус бүс нутгийн Холбооны Аюулгүйн албаныхан, Орос гвардийн цэргүүд болон “Бяцхан прокурорууд” хамтлаг, Крымын Прокурорын Академийн оюутнууд тогложээ. Ийм клип хийх санааг 36 настай Наталья Поклонская өөрөө гаргасан юм байна.


Оросын хамгийн залуу генерал бүсгүй “Офицерүүд” клипэнд тогложээ VIDEO
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: , ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.