
Мисс Б.Бадамцэцэг олон жилийн мөрөөдөлдөө хүрч, энэ хавар эмчийн дипломоо гардаж авах гээд тун ч завгүй яваа сурагтай. Тодруулбал тэрбээр ЭМШУИС-ийн Нүүр ам судлалын сургуулийг шүдний эмч мэргэжлээр дүүргэж буй аж. Гэхдээ тэрбээр чөлөөт цагаараа энд тэндхийн загварын шоунд оролцож, загварын карьераа ч орхиогүй гэдгээ харуулдаг. Мисс Б.Бадамцэцэг саяхан өөрийн цахим ертөнцийн найзууддаа олонд тэр бүр дэлгээгүй, ээжтэйгаа авхуулсан багын зургаа хуваалцжээ.