Ханборгоцой сэвх арилгах шидтэй

cbe1b0cb2a9df3704b7b392e59f621f9Хан боргоцой эмчилгээний чанартай, бараг бүх витаминууд агуулагддаг. С витамин гэхэд л 10Ог хан боргоцойд 15-76 мг бий. Мөн минерал ба бичил элементүүдээр баялаг. Ялангуяа кали маш их, 320 мг хүртэл агуулагддаг. Хан боргоцойд маш ховор минерал бодис болох марганец бий, түүнгүйгээр бие организм дахь ферментүүд зохистой ажиллахгүй. Хэрэв дутагдвал ядаргаа болж, үе мөч өвдөн, чих шуугиж, цочромтгой уцаар болдог. Хан боргоцойд уураг задалдаг бромелин бий. Мөн цусны даралт бууруулж, судсуудын хананаас өөхөн хуримтлалыг арилгаж, цусны эргэлт сайжруулж, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.

– Хан боргоцой биеэс ус гадагшлуулж, хаванг буулгадаг. Мөн гэдэс хямрах, ходоод өвдөхөд тустай. Нойр булчирхайн ажиллагааг хөнгөвчилж, арьсны нөсөө, сэвхийг арилгадаг сайн талтай. Гэхдээ ходоодны шарх, гастриттай, ходоодны шүүс хэт хүчиллэг бол мөн жирэмсэн эхчүүд хан боргоцойг хэрэглэж огт болохгүй. Цусны даралт бууруулах, цусны судсуудыг цэвэрлэхийн тулд өдөр бүр тал хан боргоцой ид, эсвэл 200-250 мл шинэ шүүс уугаарай. Хан боргоцой нь цус шингэлж, тромб үүсэхээс сэргийлдэг.

– Хоол боловсруулалтыг сайжруулахын тулд хоол идэж байхдаа нэг аяга шүүс эсвэл зүсэм хан боргоцой идээрэй. Ходоодны хүчил бага бол хоол идэхээс 30 минутын өмнө 1/2аяга ханборгоцойн шүүс, 1/3 аяга буцалсан устай хольж ууна. Зүрх судасны өвчин, бөөр, мэдрэлийн систем хямарсан бол өдөрт 2-3 удаа 100-159 мл хан боргоцойн шүүс ууна.

Pineapple_Pineapple

Мөн элэг, үе мөчний өвчин, цус багадалт, өвдөөд эдгэрсний дараа, сул биетэй хүүхдүүдэд хан боргоцой өгөх сайн. Хан боргоцойг худалдаж авахдаа анхаарах зүйл гэвэл зөв хэлбэртэй, гэмтэлгүй, навч нь тод ногоон, алтлаг шар өнгөтэй байх ёстой. Мөн сайхан амт, үнэртэйг нь сонгоорой. Болсон жимс хатуу бөгөөд хайрс нь амархан хуурдаг. Ногоон эсвэл цоохор ногоон жимс боловсроогүй, гашуун байдаг. Хэт болсон жимс зөөлөн, хүрэн, гашланги үнэртэйг анхаарна уу. Жимсний доор хөгц үүсээгүй байх ёстой.

Хан боргоцойг хөргөгчинд хадгалж болохгүй, гялгар уут нүхлэн, өрөөний хэмд хадгал. Гэхдээ 2-3 хоногт идэж дуусга. Хэрэв хан боргоцойг уруу нь харуулж тавин хонуулвал улам чихэрлэг амтлаг болдог.


Ханборгоцой сэвх арилгах шидтэй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.