Дуучин Д.Хишигбаяр, РДэлгэрмаа, Л.Чулуунбаатар, Э.Оюумаа нар орон нутагт аялан тоглолт хийж яваа юм. Тэднийг очсон газар бүрт нь халуун дотноор угтаж, тоглолт бүр нь үзэгчээр дүүрэн байгаа.
Өчигдрийн байдлаар тэд Өврийн сайхан хангайн зон олонд ая дуугаа өргөсөн бол тун удахгүй Говь-Алтайн зүг хүлгийн жолоо залах юм байна. Тоглолтынх нь нэр “Бид очиж явна”. Одоогоор өмнө болон баруун зүгийн аймгуудаар тоглох бол ирэх сарын эхээр зүүн аймгийнхныг доргиох төлөвлөгөөтэй яваа аж. Ингэсээр тэд зуны аялан тоглолттойгоо золгож намрын шаргал өдөр айлчлахад нийслэл хотноо тоглолтоо хийх ажээ.
У.Сайхан /Duulain/